
Испани улсын хамгийн эртний түүхтэй зоогийн газруудын нэг болох Ботины ресторан дэлхийн Геннисийн номд хамгийн эртний ресторан гэдэг нэрээр өнгөрөгч 2016 онд оржээ. Хамгийн амттай Кончинио буюу тооройн шарсан мах хийдгээрээ алдаршсан энэ газрын хувьд анх 1590 онд зочид буудлын зориулалтаар нээгдсэн ч 1725 онд Францын тогооч Жеан Ботин худалдан авч, зоогийн газар болгосон түүхтэй.
Цагтаа энэ зоогийн газраар алдарт зохиолч Эрнеси Хэмингуйэ үйлчлүүлэх дуртай байснаас гадна нэрт зураач Франциско Де Гойя ажиллаж байжээ. Орчин үед хоолны газрууд цахилгаан зуух ашиглах болсон ч Ботины зоогийн газар одоог хүртэл өөрийн эртний зуухаа ашигладаг байна.
Хамгийн эртний зоогийн газар нэрээр Гиннесийн номд орохын тулд, ресторан үүсгэн байгуулсан цагаасаа хойш байрлалаа солиогүй, нэрээ өөрчлөөгүй, ямар ч нөхцөл байдлыг үл харгалзан байнга нээлттэй байж, ийнхүү дээд амжилт тогтоож, Гиннесийн номд бүртгэгджээ. Испанийн нийслэл Мадрид хотын тэргүүлэх газруудын нэг болох Ботины рестораны бусдаас ялгарах бас нэг онцлог бол хамгийн ховор дарсны цуглуулгаас өөрийн үйлчлүүлэгчиддээ санал болгодог гэнэ.









Манай гарагийн хамгийн эртний ресторан 1725 онд анх нээгдэж байжээ | ||
Үзсэн: 1406 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.