
Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 19. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 23. Адъяа гараг. Онгоц одтой, зургаан цагаан мэнгэтэй, улаагчин үхэр өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Уул
Өдрийн наран 7 цаг 46 минутад мандан, 18 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн.
Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Өнөөдөр гэр бүл, орон гэр, эцэг эх тань таны анхаарлын төвд байх болно. Хүүхдүүдийн хүмүүжил хоорондын харилцааны асуудалд таны оролцоо шаардлагатай болно. Гэр бүлдээ сайн анхаар. Гэртэээ чөлөөт цагийг хэрхэн өнгөрөөдөг, биеэ хэрхэн авч явдаг зуршлаас тань болж үүсдэг зарим асуудалд алдаагаа хүлээн зөвшөөр.
ҮХЭР (4/20-5/20)
Өөртөө цаг гаргах өдөр. Аялах, мөн ажил хэргээр явахад тохиромжтой өдөр болно. Та гадаад руу аяллаар эсвэл томилолтоор явж магадгүй байна. Хувийн ур чадвар, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд цаг гарга. Тэгвэл хувь заяа танд тусална. Эрүүл мэндээ анхаар. Салхинд гарч, дуртай спорт тоглоомоороо хичээллэ.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Гэртээ суун хувийн ч албаны ч ажлаа сайн төлөвлөж, амар тайван байх өдөр. Хүсвэл утсаа унтраасан ч болно. Төрөлх гэрийн тань эрчим хүч таныг гай зовлонгоос хамгаалж, бие махбодийг төдийгүй оюун санааны хүч чадлыг сэргээнэ. Таны гол үүрэг, зорилго үхтэл ажиллаж байгаа утга учир бол дотны хайртай хүмүүстэйгээ аз жаргалтай байхын төлөө юм.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Гэр бүлийн зөрчил, маргаантай асуудлуудаа зөв шийдэх боломжгүй байдал үүсвэл энэ нь хүүхдүүдэд тань сөргөөр нөлөөлнө. Иймд тэдэнд муу үлгэр дуурайл болох үг үйлдэл бүү гарга. Тэвчээртэй бай. Санамсаргүй осол бэртэл эсвэл өвчин тусахаас сэргийл. Сэтгэл зүй тогтворгүй байвал эрүүл мэнд муудах шалтгаан болно. Нойргүйдлээс эсвэл хэт сулбагар байдлаас сэргийлж сайтар амар.
АРСЛАН (7/23-8/22)
Өнөөдөр эрч хүч буурч магадгүй. Идэвхтэй ажиллах үед та ядарсан байна. Хоолны дэглэм барь. Хэт ядрахгүйн тулд толгойгоо сайхан амраа. Гэрийнхээ ажлыг зохицуул. Хамтран амьдрагсад бие биедээ эелдэг хүлээцтэй харьц. Оройг хайрттайгаа романтик уулзалтанд зориул.
ОХИН (8/23-9/22)
Хайртай хүнтэйгээ харьцахдаа өчүүхэн ч алдаа гаргаж болохгүй. Найзуудтайгаа уулзахаар гадагш гарах нь зөрчилдөөнд хүргэж болзошгүй байна. Хайртай хүн чинь тантай хамт байхыг хүснэ. Үүнийг зохицуулах нь та сэтгэл гаргавал хялбар болно. Иймд амралтын өдрүүдээ хэвшсэн байдал, ажил хэргээс хол өнгөрүүл. Хүүхдүүдийнхээ хүмүүжлийг биечлэн анхаар. Тэд муу зүйлд уруу татагдаж байна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Идэвхтэй амрах, зугаалах, аялахад сайн өдөр. Зайлшгүй нөхцөлтэй, амьдрал ахуйн асуудалд энэ өдрийг зориулаарай. Бие өвдөж, бэртэж магадгүй. Өөртөө анхаарал тавь, хоол ундаа тохируул. Шинэ орлогын эх үүсвэртэй болох санаа төрнө. Таагүй мэдээ ирсэн ч тайван хүлээн ав. Удахгүй бүх зүйл ном ёсоороо болно.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Оюун ухааны үйл ажиллагаа өнөөдөр үр дүнтэй байна. Уран бүтээл хийх, түүх намтрын ном унших, хүүхдүүдтэй харьцах нь танд таашаал өгнө. Гэхдээ эрүүл мэнд тань тийм ч сайнгүй байна. Бөөр, зүрхэндээ анхаарал сайн тавь. Эрүүл, эко хоолоор өөрийгөө эмчилж сувил.
НУМ (11/22-12/21)
Олон нумынхан амрахаар яарах боловч ажил хэрэг улам бүр оволзсоор байх болно. Бүхнийг амжуулахын төлөө зүтгэвч ямар ч гэсэн амрах хэрэгтэй. Бага залуу насны найз нөхдөө гэртээ урь. Магадгүй тэд амралтын жинхэнэ амтыг мэдрүүлж чадах байх.
МАТАР (12/22-1/19)
Шаардлагатай мэдлэг туршлага дутагдсанаас таны нэр хүндэд муугаар нөлөөлж болзошгүй. Сэтгэлээ барьж, түргэдэж хөдөлж хэрэггүй. Сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн бодлогогүй худалдан авалт хийх хэрэггүй. Ямар нэгэн наймаа хийхгүй байхыг хичээгтүн. Та сэтгэлийн тогтворгүй байдлаасаа болж хамаатан садан, айл хөрш, танилуудтайгаа зөрчилдөж мэднэ. Өнөөдөр гадуур гарах, хэцүү ажил хөөцөлдөх хэрэггүй.
ХУМХ (1/20-2/18)
Найз нөхдийн дэмжлэг хэрэгтэй өдөр. Гэрт шийдвэрлэх ажлууд гарна. Та ганцаар хүчрэхгүй тул дотны найзуудаасаа тусламж гуйна. Аз жаргалаа бусниулахгүйн тулд гэр бүлийн гишүүд, хайртай хүмүүс, түншүүдтэйгээ бүү муудалц. Харин ч ач тусыг нь санаж талархаж явдаг болохоо илэрхийл. Тэднийг завгүй байвал бүү гомд. Ойр дотны хүнтэйгээ хэл амаа олох гэж хэт хичээсний хэрэггүй, зөнд нь орхи.
ЗАГАС (2/19-3/20)
Гэртээ цаг заваа зарцуулах өдөр. Энэ нь таныг ажлын стрессээс салгах шилдэг арга болж чадна. Жижиг гэлтгүй гэрийнхээ эд хогшлыг зас. Сайхан хоол хийж дотны хүмүүсээ дайл. Мөн хол байгаа найз нөхөдтэйгөө холбоо барь.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно | ||
Үзсэн: 1237 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.