Шууд Chart

Витамин Д нь томуугаас сэргийлдэг

2017-02-19 15:34:04

Их Британийн эрдэмтэд Витамин Д-ийн ач холбогдлыг онцолж байна. Тэр дундаа, өвлийн цагт, нар буцах үед ханиад томуугийн дэгдэлт ихэсдэг бөгөөд энэ үед витамин Д-г хэрэглэх нь дархлааг дэмжиж, томуугаас урьдчилан сэргийлэхэд өндөр ач холбогдолтой аж. Их Британийн Эрүүл мэндийн сэтгүүл энэ тухай сонирхолтой нийтлэл хэвлэжээ. Хүмүүсийн дунд витаминаар баяжуулсан хоол хүнс хэрэглэх нь үр дүнтэй эсэх талаар маргаан байдаг. Үүнд хариулт олохын тулд 11,321 хүнийг оролцуулсан 25 өөр туршилт хийсэн байна.

Туршилт судалгааны үр дүнд, витамин Д хэрэглэсэн 33 хүн тутмын 1 нь томуугийн вирусээс найдвартай хамгаалагдаж байжээ. Энэ нь томуугийн вакцинаас ч илүү үр дүнтэй гэсэн үг юм. Мөн сардаа юм уу жилдээ нэг удаа их тунгаар хийлгэдэг Витамин Д-ээс илүү өдөр, 7 хоногоор ууж хэрэглэдэг витамин Д нь үр дүнтэй гэж гарчээ. Энэ судалгааг хийсэн судлаачдын нэгнийх нь хэлж байгаагаар “ Их Британийн хүн амийг 65 сая гэж үзвэл, хамгийн багадаа тэдний 70 хувь нь жил бүр ямар нэг байдлаар амьсгалын замын цочмог халдвар тусдаг.

Иймд наад зах нь 3,25 сая хүнийг Витамин Д-ээр хангах шаардлагатай байна” гэжээ. Д витамин нь дархлааг дэмжих замаар томуугийн халдвараас сэргийлэхээс гадна яс, булчингийн эрүүл өсөлт хөгжилтөд маш чухал нөлөөтэй байдаг. Иймд бага насны хүүхэд гэлтгүй томчууд ч мөн Витамин Д-ээ нарнаас болон шахмал витаминаас бүрэн авч байхыг эрдэмтэд зөвлөж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Витамин Д нь томуугаас сэргийлдэг  
Үзсэн: 2072 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй