Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Дэлхийн анхны нисдэг машин ирэх онд худалдаанд гарна

2017-02-25 12:18:32
Error loading player: No playable sources found

Дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгч болон нисэх онгоц үйлдвэрлэгч компаниуд нисдэг машин бүтээхийг зорьж, хийсээр ч ирсэн. Харамсалтай нь тэдгээрийн ихэнх нь туршилтын нислэг нь бүтэлгүйтэх эсвэл ямар нэгэн доголдол үүсч, бодит амьдрал дээр хэрэгжихгүй байсаар өдийг хүрсэн. Тэгвэл Нидерланд улсын Пал Ви хэмээх компани дэлхийн анхны нисдэг машин болох "Либерти" машины 2 загварыг олон нийтэд танилцууллаа. Тодруулбал, дэлхийн анхны нисдэг машин ирэх 2018 оны сүүлээр худалдаанд гарахаар болж байна.

Тус компанийн хувьд сүүлийн 15 жилийн турш "Либерти" хэмээх машины төсөл дээр ажиллаж, анхны бодит загварыг өнгөрөгч 2015 онд анхны туршилтын нислэгээ амжилттай хийжээ. Тиймээс энэ сарын 17-ны өдрөөс эхлэн Пал Ви компани өөрийн "Либерти",  "Пионер"  хэмээх 2 загварын нисдэг машины урьдчилсан захиалгыг авч эхэллээ.

"Либерти" спорт загвар нь үнийн хувьд 399 мянган америк доллараар худалдаалах бол "Пионер" загвар нь 599 мянган америк долларын үнэтэй байх юм. Харин урьдчилсан захиалгыг 10 мянган америк доллараар өгнө. Газар болон агаарт ашиглах зориулалттай хос хөдөлгүүртэй, 3 дугуйтай, 2 хүний суудалтай энэхүү нисдэг машин нь цагт 120 км хүртэл хурдлах чадвартай, газраар явж байгаад агаарт хөөрөх горимд шилжихийн тулд, 10-15 минутын хугацаа шаардагдах юм. Өөрөөр хэлбэл хос хөдөлгүүр гэдэг нь автомашины хөдөлгүүр болон нисэх онгоцны гэсэн 2 хөдөлгүүртэй. Энэ нь Австрийн нисэх онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэгч Ротакс компанийг бүтээгдэхүүн юм байна.

Түүнчлэн, 100 км-т 7,5 литр шатахуун зарцуулах бөгөөд газраас хөөрөхийн тулд хамгийн багадаа 179 метр зай туулах шаардлагатай. Агаарт дээд тал нь 11 мянган феет буюу 3500 метрийн өндөрт нисэх чадвартай. Пал Ви компанийн гол зах зээл нь АНУ, Канад, Мексик улсууд байх болов уу гэсэн төсөөлж байгаа бөгөөд урьдчилсан захиалгууд ч эдгээр орноос ирээд байгаа юм байна.











Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн анхны нисдэг машин ирэх онд худалдаанд гарна  
Үзсэн: 2574 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй