Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2017-02-26 05:57:05

Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 26. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 30 буюу битүүн. Санчир гараг.  Найман цагаан мэнгэтэй, чөдөр одтой, хөх бич өдөр. Орой 22:59 цагт сар битүү болно.

Барилдлага: Түлэх   
Шүтэн барилдлага
: Авахуй      
Суудал: 
Ус

Өдрийн наран 7 цаг 38 минутад мандан, 18 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн.

Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд эрлэг лугаа учирна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Ганц бие бол хайрттайгаа учрах магадлал их байна. Цаашдаа түүнтэйгээ гэр бүл болно. Түүнийхээ үнэнч сэтгэлд эргэлзэх хэрэггүй. Гэр бүл зохиох хүслээ амьдралд зоригтой хэрэгжүүл. Та гэр бүлтэй бол тэднийхээ хайр халамжыг ойлгох асуудал тулгарна. Та цочир ааш, уур хилэн гаргавал хүүхдүүддээ таагүй сэтгэгдэл төрүүлнэ. Тэд буруугүй учир та аль болох тайван байхыг хичээнэ.


ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр та эргэн тойрныхондоо нийтэч, аятайхан эелдэг харагдах нь. Гэр бүл болох гэж байгаа хүмүүсийн хувьд итгэлцэл үл ойлгогдох байдалд орж магадгүй. Хайр дурлалын хувьд та ганцаардлыг мэдэрнэ. Дотны хүмүүс тань хүртэл өөрсдийн асуудлаа таны нуруун дээр үүрүүлнэ. Магадгүй та өөрөө ч энд буруутай юм биш биз. Гэр орныхоо ажилд хойш суулгүй оролцож өөрийн үүргийг нэр төртэй биелүүл.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ганц бие ихрийнхэн ганцаардлыг мэдэрнэ. Та шинэ танилаа сайн судлаарай. Яаран бүх зүйлээ дэлгэж болохгүй. Өдрийн хагасаас та эрч хүч, сексийн хүч чадлыг мэдэрнэ. Хүйтэнд гадагш гарахдаа өвчин тусч магадгүй. Танихгүй хүнтэй хүнгүй газар бүү маргалд.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Сарын сүүлээр амьдралын эрч хүч буурч, дархлааны систем суларч магадгүй. Нян, бактераас болж та ханиад хүрч болзошгүй байна. Үүнээс зайлсхийхийн тулд амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэ, дулаан хувцасла. Биеийн эсэргүүцлээ сайжруулах дасгал сургуулилт хий. Цэвэр агаарт гарч сайн унтаж амар.


АРСЛАН (7/23-8/22)   

Гэр орноо тохижуулахад таатай өдөр. Их цэвэрлэгээ хийх, эд хогшлоо янзлах бичиг, баримтаа цэгцлэхэд сайн. Гэр бүлийнхний харьцаа таны дургүйг хүргэх магадлалтай. Ахуйн асуудлуудад нухацтай ханд. Дутуу хийсэн зүйлс, алдаа нь араасаа олон жижиг таагүй явдлуудыг дагуулна.


ОХИН (8/23-9/22)

Хүссэн зүйлдээ шударга бус замаар хүрэх гэж бүү оролд. Хууль зөрчих, худал хуурмаг танд халтай байна. Та хэн нэгнийг залилах гэж хүсч байгаа бол та өөрөө хуурдах магадлал илүү байна. Муу хүмүүсээс худал шалтаг хэлж зугт. Ханиад томуу тусч болзошгүй. Иймд биеийн дархлаагаа сэргээх эм бэлдмэл хэрэглэ.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Дотоод эрх чөлөө хуримтлагдах өдөр. Идэвхтэй амарч, биеийн тамираар хичээллэхэд таатай. Ойр дотны хүнтэйгээ чөлөөт цагийг сайхан өнгөрүүлж, сайн энерги хуримтлуул. Эрүүл мэнддээ анхаар. Адал явдалд орооцолдсоны хэрэггүй. Ном сонин уншиж, зурагт үзэж, тайван амарвал таны бие организмд сайн энерги өгч, эрүүл байх боломжийг олгоно.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Энэ өдөр та харшлаар өвдөж, уур уцаар төрж тогтворгүй байдал үүснэ. Өөрийгөө хэт хүчлэхээргүй биеийн тамирын дасгалаар хичээллэх хэрэгтэй. Дархлаа дэмжих бэлдмэл тааруулж хэрэглэх нь таныг сэргээнэ. Цаашид эрч хүчийг тань сулруулж байгаа сэтгэл санааны болон бие махбодийн хүчин зүйлүүдтэй шат дараатай тэмц.


НУМ (11/22-12/21)

Энэ өдөр таны дурсамжинд сайхнаар үлдэх өдөр болж магадгүй. Хайр дурлалаа романтикаар илэрхийлэх, сүй тавих, гэр бүлийн баяр ёслол тэмдэглэхэд тохиромжтой. Гэр орондоо сайхан зүйл худалдан авна. Дотны найзуудтайгаа харилцаагаа сайжруулж, сэргээхэд таатай болохыг од эрхэс зөвлөж байна.


МАТАР (12/22-1/19)

Гэр бүлийнхээ ажилд гол анхаарлаа хандуулж мэднэ. Олонхи матарынхан үр хүүхэд, эцэг эх болон гэр бүлийнхнийхээ бусад хүмүүсийн ажил төрлийг эмхэлж, бичиг баримт бүрдүүлэх бололтой. Орон байрны асуудал ч санаа зовно. Үдээс хойш харин илүү тайван өнгөрнө. Оройг эртхэн амарч өнгөрүүл.


ХУМХ (1/20-2/18)

Гэр бүлдээ анхаарал тавих өдөр. Бат бөх бус гэр бүлүүдэд урьдын таагүй хандлага үргэлжилнэ. Гол нь аль аль нь харилцаагаа сайжруулах хүсэлтэй байх ёстой. Бүх зүйл аяндаа сайн сайхан болно гэж бүгд бодох хэрэгтэй. Өнөөдөр таны хэлсэн үнэн үг хууль мэт хүчтэй байна. Хүндрэлтэй асуудлыг шийдэхэд таны халуун сэтгэл хэрэг болно. Худлаа хэлэх, зандарч хараах нь осолтой.


ЗАГАС (2/19-3/20)

Хайр сэтгэлээ халамжлах өдөр Хэн нэг нь нөгөөгөөсөө давуу гэдгээ харуулах гэж маргалдах хэрэггүй. Дотнын хүндээ өөрийгөө бууж өгсөн мэт сэтгэгдэл төрүүл.Түүнийг үнэн сэтгэлээсээ халамжил. Ингэх нь таныг эргэн тойрныхонтой чинь эвлэрүүлж удаан хугацааны таатай харилцааг бий болгоно.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй   
Үзсэн: 2169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй