
Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, аймгийн арслан О.Хангай үзүүрлэлээ.
Харин их шөвөгт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын гарьд Б.Гончигдамба, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын харцага Ц.Содномдорж нар шалгарсан юм.
Өнөөдрийн энэхүү барилдаанд чансаагаараа тэргүүлж буй хүчит 256 бөх хүч үзсэн юм. Тодруулбал зүүн талын тэргүүн магнайд Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр, баруун талын тэргүүн магнайд улсын аварга Г.Эрхэмбаяр, дагавар магнайд улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба тэргүүтэй хүчтэн уран мэхийг уралдуулан хийж, хүчийг үзлээ.
Гал тахиа жилийн хүчит бөхийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүллээ | ||
Үзсэн: 1555 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.