Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2017-02-28 06:30:03

Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 28. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын шинийн 2. Ангараг гараг. Зургаан цагаан мэнгэтэй, могойг хүлэгч одтой улаан нохой өдөр.

Барилдлага: Үхэх  
Шүтэн барилдлага
: Тийн мэдэхүй    
Суудал:
Мод

Өдрийн наран 7 цаг 36 минутад мандан, 18 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Дажгүй өдөр хүлээж байна. Нөөц төлөвлөгөө, цаг үеийн мэдрэмж чухлыг та ойлгоно. Албан тушаал ахих тухай бодно. Боломж олдвол өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийл. Зарим боломж ахиж олдохгүйг бүү март. Гэхдээ буруу зүйлтэй андууруузай. Мэдрэмж, туршлагаа сонс.


ҮХЭР (4/20-5/20)

Хэрүүлээс зайлсхийх өдөр. Биеийн эрүүл мэндийг муутгах гол хүчин зүйл бол дэмий хэрүүл маргаан байдаг. Ажил дээрээ хэрүүл маргаан хийвэл мэдрэлийн саатал, хэт ядаргаанд орох аюултай байна. Өөрийнхөө мэдрэлийн эд эсийг хайрла.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Үйл явдал санаанд оромгүй байдлаар эргэж, хэрүүл маргаан үүсч магадгүй. Та хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсанаар өөртөө харамсч, сул дорой байвал хүмүүсээс хамааралтай болно. Иймд тэвчээртэй, үнэн сэтгэлээсээ хөдөлмөрлөх нь таагүй байдлаас салахад тусална. Өөрийгөө хамгаал гэхдээ хэрүүл маргаанд хязгаартай оролц.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өрсөлдөгч нарын идэвхтэй үйл ажиллагааны улмаас та бизнесдээ нөлөөлөх хэд хэдэн чухал арга хэмжээ авна. Олон бизнесменүүд, үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд хүндрэл учирна. Бирж дээр тоглох дуртай хүмүүст зөвлөхөд хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө сэтгэл хөдлөлдөө авталгүй төсөв ба тогтмол орлогоо хяна. Гадаад хүчин зүйл, улс төрийн нөлөөг урьдчилан таамгалахыг хичээ.


АРСЛАН (7/23-8/22)   

Өнөөдөр таны нэр алдар өснө. Үүнд таны олон нийтийн арга хэмжээнд оролцох, уулзалт ажил хэргийн аялал тусална. Дотны танил, ажил хэргийн түнш чинь танд бүхий л талаар туслах болно. Гэр бүл дотны хүмүүстэйгээ баяраа хуваалц. Хүүхэд, эцэг эх тань танаас анхаарал, халамж, тусламж шаардана.


ОХИН (8/23-9/22)

Хувийн амьдрал хүндхэн байна. Хайртай хосууд муудаж хэрэлдэж, нэг хэсэг хугацааг тусдаа өнгөрүүлнэ. Мөнгөний хэрэгцээ их гарах тул та бухимдана. Найз нөхөд, дотно нөхдийнхээ харьцааг дахин эргэцүүлэн тунгаахад илүүдэхгүй. Танд тусламж хэрэгтэй үед хэн гар сунгаж байгааг хар. Төлөвлөсөн зүйлээ найз нөхөддөө одоохондоо бүү зарла. Бизнесийн тань зардлын хэмжээ өсч, санхүүгийн алдагдалд хүрч магадгүй байна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Таагүй өдөр. Урьд өдрийн таагүй хандлага ерөнхийдөө үргэлжлэнэ. Та бууж өгөлгүй тэмцвэл үдээс хойш байдал хэвийн болно. Та өвөрмөц тактикчаас гадна ялихгүй зүйлийг цагийг нь олж хаяж чаддаг уучилж чаддаг өгөөмөр дүрд тогло. Санамсаргүй асуудлууд ч анхаарал болгоомжтой байхыг одод зөвлөж байна. Хэрэггүй ярианд бүү хутгалд. Амьдралд муу нөлөөлөх хүмүүсээс зайлсхий.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Шинэчлэлийн өдөр. Амьдралын хэвшсэн хэв маягтаа ямар нэг өөрчлөлт хийхийг хүснэ. Хэт материаллаг байдал шүтэхээ больж, сэтгэлийн амрыг та хайна. Ширүүн зангаа хязгаарлаж, өөрийгөө та өөрчилнө. Хэт чөлөөт, замбараагүй амьдрал таны эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгааг та өнөөдөр таслан зогсооно.


НУМ (11/22-12/21)

Үл ойлголцол, хэрүүл маргаан зөрчил тэмцэлтэй өдөр. Танд атаархагчдын явуулга энэ тэнд гай удна. Бүү бууж өг. Бичиг баримтыг бүрдүүлэхтэй холбоотой асуудлыг түр хойшлуул. Хайрттайгаа маргалдахгүй байхыг хичээ. Аливаа санал зөрөлдөөнийг хэт өөрийнхөөрөө шийдэхгүй, аядуухан унтаа байдалд шилжүүл.


МАТАР (12/22-1/19)

Найз нөхөд, танилуудтайгаа харьцаж, ажил хэргийн олон уулзалт хийх өдөр. Ажил дээрээ шинэ сонин мэдээ сонсож, ажилтнуудаасаа магтаалын үг сонсох болно. Таны тогтвортой, ухаалаг байдалд тэд татагдах болно. Хийж буй ажилдаа итгэлтэй ханд. Сэтгэлээр унаж, юу ч болж бүтэхгүй хэмээн айж, тийм сэтэхүйг өөртөө бүрдүүлэх хэрэггүй. Хоол боловсруулах эрхтэний хямралаас болгоомжил.


ХУМХ (1/20-2/18)

Нямбай, тооцоотой байх өдөр. Өөртөө бат итгэлтэй байдал танд шийдвэрлэх амжилтыг авчирна. Орлого зарлагаа сайн тооцоол. Танд аз таарч магадгүй тул энэ боломжоо зөв тооцоолж, бүрэн ашигла. Эс тэгвэл дараа нь амаа барих хэрэг гарна. Амьдралд тань сөрөг, эерэг олон өөрчлөлтүүд гарна. Та зарим чухал асуудлаар сонголтоо хийх шаардлага гарна. Хамт ажиллагсад, дотны нөхдийнхөө зөвлөгөөг ав.


ЗАГАС (2/19-3/20)

Бэртэж гэмтэх, гэнэтийн аюулаас болгоомжлох өдөр. Жолоо барихдаа болгоомжтой бай. Муу хүмүүстэй бүү маргалд. Үүнээс болж та нойргүйдэж, ядрах болно. Сэтгэл хөдлөлөө захирч, тайван амгалан бай. Өнөөдөр зөвхөн сайн сайхныг бод. Гэр бүлдээ анхаарч, хобби болсон хөнгөн зугаатай ажилд цагаа зарцуул.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй   
Үзсэн: 916 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй