
Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 1. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын шинийн 3. Буд гараг. Таван шар мэнгэтэй, дэлгэрүүлэгч одтой, улаагчин гахай өдөр.
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Хий
Өдрийн наран 7 цаг 34 минутад мандан, 18 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.
Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Танд зөвхөн өөрийн энэ сайн сайхан байдлын төлөө бурханд л талархах үлдлээ. Өөрийн зорилго, гол зүйлээ тодорхойлж, тайван байдлаа хадгал. Хүнд зөрчилд оролцох хэрэггүй, хэн нэгнээс таатай явдал гаргахыг нь ч хүлээх шаардлагагүй. Бага ярьж, ажилдаа их анхаар, таныг бэлэн байхад чинь тусална.
ҮХЭР (4/20-5/20)
Албан хаагчид удирдлагатайгаа зөрчилдөнө. Бизнесийн ерөнхий зорилгоо эргэн хар. Үйлдвэрлэлийн баазаа шинэчил. Ихэнх хүмүүс ажлаа солих тухай бодож эхэлнэ. Алтан уул амласан ч ажлаа бүү соль. Зээлдүүлсэн мөнгөө буцааж олно. Таны хайрын харилцаа энэ долоо хоногт яльгүй таагүй байх болно.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Танд өрсөлдөгч гарч ирж болзошгүй байна. Сэтгэлийн хөөрлөөр дүүрэн байна. Эсрэг хүйсийн хүнтэйгээ харьцахдаа урт хугацааны найдвартай харьцаа тогтоохыг хичээ. Энэ нь таныг эргэлзээ, хардалтаас сэргийлэх болно гэдгийг зөвлөе.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Өнөөдөр таны анхаарлыг сэтгэл зүй, одон орон, нийгмийн шинжлэх ухаан, компьютерын шинэ технологиуд татна. Таны хувьд хамгийн гол нь уран бүтээлийн эрх чөлөө ба өөрийгөө илэрхийлэх явдал байна. Сарын эхний өдрүүдэд амьдралын эрч хүч дүүрэн байна. Хатгаа тусч болзошгүй ч түүнийг хялбархан даван туулна. Хэрвээ та урьдаас эмчилгээний арга хэмжээ авбал өвчлөхгүй.
АРСЛАН (7/23-8/22)
Шударга ёсны өдөр. Энэ өдөр танд сайн мэдээ ирнэ. Та ойр дотныхоо хүмүүстэй нээлттэй байгаарай. Гэртээ янз бүрийн тавилга авах хэрэгтэй байна. Амьдралынхаа асуудлаа хоёул хамт шийд. Хоёр биенээ ойлгох хэрэгтэй. Амьдралын тайван бус хэв маяг, хэт ажлын ачаалал нь амьдралын эрч хүчийг ихэд бууруулна.
ОХИН (8/23-9/22)
Олон нийтийн өмнө хурал цуглаан дээр өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь танд хэрэгтэй харилцаа холбоо тогтоох жинхэнэ санаа нэгтнүүдээ олоход тань тусална. Техникийн ба уран бүтээлийн төслүүд тань олонд таалагдана. Өндөр цалинтай албан тушаалд дэвших бодит боломж бий болно. Өөрийн зөвөө баталж тавьсан зорилгодоо хүрэхийг хичээ.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Шинэ амьдрал эхэлж, албан тушаал ахиж, гэр бүлийн ажлаа зохицуулах өдөр. Энэ цаг үед зөвхөн өөртөө найдаж, уламжлалт үнэт зүйлүүдэд тулгуурлана. Та хайртдаа бүх л сайн сайхныг бэлэглэх, түүнийг тав тухаар хангахад бэлэн байна. Гэр бүлийн амьдралдаа чухал шийдэл гаргахдаа хэн нэгэнтэй зөвлөхөд илүүдэхгүй.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Тайвширч, бодлоо цэгцлэн, хувийн амьдралдаа анхаарал хандуул. Санаандгүй мэдээ ирж, таны амьдралыг үндсээр нь өөрчилж магад. Эргэн тойрныхон болон удирдлагатайгаа сөргөлдөх нь зөв шийдвэр гаргахад муугаар нөлөөлнө. Болгоомжтой, бодлоготой төлөвлөгөө амжилт олох бололцоо олгоно.
НУМ (11/22-12/21)
Хайрын холбоо тогтооно, аяллаар явна, хосуудын харьцаа улам гүнзгийрнэ. Танд өөрт чинь баяр баясгалан авч ирж байвал бусдын яриа огт хамаагүй. Аливаа шинэ ажлыг ганцаар бүү эхэл. Түнш болон нөхцөл байдлыг анхны харцаар таньж мэдэхэд суралц. Ойр дотны хүн, санаа нэгтнүүдийн сэтгэл санааны болон эд мөнгөний туслалцаа хэрэг болно. Амьдралын ханиа сонгох нь таны хувьд томхон сорилт болно.
МАТАР (12/22-1/19)
Ивээн тэтгэгч, харж хамгаалах хүн хайж байгаа хүмүүс өнөөдөр хэрэгтэй хүнтэйгээ учрах магадлалтай. Гэрээ байгуулж, аз жаргалтай холбоо тогтоож мэднэ. Энэ нь гэр бүл болох, бүтээлч хамтын ажиллагаанд ч холбоотой. Гэвч шаардлагатай үр дүнд хүрэхийн тул та зарим дотны хүнийхээ эсэргүүцлийг даван туулах болно.
ХУМХ (1/20-2/18)
Зарим хүмүүс өөрийн зорилгодооо шашны шинжлэх ухааны эсвэл гүн ухааны үзэл суртлыг ашиглах болно. Гэвч олонхид нь ертөнцийг ойлгох зөв ойлголт байхгүй. Хэрвээ та оюун санааны баялгийг материаллаг эд зүйлстэй хэт нэгтгэвэл оюун санааны хомсдолд хүрч, эрүүлээр сэтгэх чадвараа алдана.
ЗАГАС (2/19-3/20)
Задлан шинжилж, шүүмжлэх чадвар өндөр өдөр. Нэг талаас болгоомжлол, нөгөө талаас хэрэгт дурлах байдал давамгайлна. Бусдын бүтэлгүйтэл алдааг өөртөө бүү нялзаа. Бусдыг шүүж, алдааг нь тодруулан авч хэлэлцэж зарлах нь зохимжгүй. Асуудлыг хүндрүүлж өөртөө төвөг тарихгүйн тулд даруу бай.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болно | ||
Үзсэн: 926 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.