
Хүн хүнээ танина гэдэг нэг хэрэг. Тамирчин хүн ирээдүйтэй тамирчныг, багш хүн цахиур хагалах шавиа олох нь элсэн дундаас будаа түүхтэй адил гэдэг.
Нэгэн жишээ хэлье. 2008 оны Бээжингийн олимпод оролцох жудо бөхийн баг тамирчдын хувцас, хэрэглэлийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж гардуулж өгөх үеэр Н.Түвшинбаярт тусгайлан амжилт хүсч, гарыг нь чанга атгасан гэдэг. Тийнхүү олимпын анхны алтан медалийг эх орондоо авч ирсэн билээ.
Мөн 2010 онд улсын аварга Ч.Санжаадамбыг цэргийн арслан цолтой байхад нь уулзаж, дөрвөн хүчтэн сийлсэн шүрэн толгойтой хаш цагаан хөөрөг бэлэглэхдээ “Сийлбэрлэсэн хүчтэнүүд нь хар, цагаан хэл ам дардаг юм. Миний дүү сайн барилдаад ирэх жил аварга цол хүртээрэй" хэмээн өгч байжээ.
Тэр жил Ч.Санжаадамба хэлсэн цолыг нь хүртэж чадаагүй ч улсын заан цол хүртсэн юм. Гэтэл Ч.Санжаадамба “Эр хүн хэлсэндээ, амалсандаа байх ёстой. Таны хэлсэн цолыг хүртэж чадсангүй” гээд хөөргийг нь хадагны хамтаар буцаан өгсөн гэдэг. Гэхдээ ерөөл билэг биеллээ олж Ч.Санжаадамба өнгөрсөн жил аварга цол болсон билээ.
Д.Дагвадорж аварга ч “юм” дуулгах тамирчин танихдаа сайн юм аа.
Д.Дагвадорж “юм” дуулгах тамирчин танихдаа сайн | ||
Үзсэн: 3492 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.