Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

2017-03-04 06:17:01
Error loading player: No playable sources found

Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 4. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын шинийн 6. Санчир гараг. Хоёр хар мэнгэтэй, нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаан бар өдөр.

Барилдлага: Түлэх 
Шүтэн барилдлага
: Сэрэхүй       
Суудал:
Төмөр

Өдрийн наран 7 цаг 28 минутад мандан, 18 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Гэр орондоо тохилог, байдлыг бий болгох, жижиг сажиг гоёлын зүйлс худалдан авах, аялалд бэлтгэх зэрэг нь ахуйн төвөг чирэгдэлийг багасгаж өгнө. Хэрэв та аялалд гарвал өөртөө сайн дагуулыг олж чадна. Үл таних хүмүүсийн санал болгосон наймаа арилжаанаас та ашиг олж чадахгүй.


ҮХЭР (4/20-5/20)

Хувийн амьдрал ихээхэн зөрчилтэй байна. Эхнэр нөхөр болон хайртууд харилцан ойлголцолд хүрэхэд бэрхшээлтэй. Элдэв заль мэхний үр дүнд та хохирогч болон үлдэнэ гэдэгтэй та бэлтгэлтэй бай. Ядаргаа, түгшүүрт байдал, тамирдалт болох магадлалтай.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хайр дурлалдаа мөн өөрийгөө хүндлэх итгэл олох өдөр. Ямар нэг ер бусын зүйл болохыг та удтал мөрөөдсөн ба энэ нь аз жаргалын түлхүүр байх болно. Хэдийгээр бүх зүйлийг та өөрөө хийхийг илүүд үзэх боловч заримдаа "хувь заяаны бэлгийг" хүлээн авч бай.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Зарим нэг мэлхийнхэн гэр бүлээсээ салж шинэ амьдрал зохиох тухай бодно. Яаран шийд бүү гарга. Хайр сэтгэлээ шалгах хугацаа олго. Гутрангуй байдал нь танд саад болно. Нөхцөл байдлыг ухаалгаар үнэлэхэд хүнд байна. Зөрчил, үл ойлголцол гэр бүлд тогтворгүй байдал авч ирнэ. Та өнөөдөр биеийн ачаалалтай зүйл хийх хэрэггүй. Эрч хүчээ бэхжүүлэхэд энэ өдрийг ашигла. Ойрын хугацаанд олж авсан зүйлээ хамгаалах хэрэгтэй.


АРСЛАН (7/23-8/22)   

Хосуудын харьцаа туйлын таатай байна. Үл ойлголцол, сэжиг арилна. Жинхэнэ хайр л та нарыг холбоно. Өнөөдөр танд урьдын хэлсэн энхрий үгсээ эргэн санах шаардлага гарна. Үр хүүхдүүддээ туршлага мэдлэгээ өвлүүлэхийг хичээ. Тэдэнд та хоёр жинхэнэ эцэг эх ямар байдгийг харуул.


ОХИН (8/23-9/22)

Дотны хүнтэйгээ тогтоосон харьцааг тань шалгах өдөр. Бүдүүлэг үг гомдолд хүргэнэ. Гэр орон төдийгүй ажил дээр ч хэрүүл маргаан үүснэ. Дотроо хадгалж байсан муу муухайгаа гадагш бүү гарга. Эс тэгвэл томоохон эрсдэл хүлээж байна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Ганц бие бол шинэ хайр дурлалтай учирна. Энэ хүн тань танай гэр бүлийнхнийг ямар нэгэн зүйлээр гайхшруулна. Таны сонгосон хүний тухай хэн ч юу гэж байсан нэг ч хүнд үгэнд нь бүү итгэ. Энэ бол санаанаасаа зохиосон зүйлс. Та өөрөө учрыг нь ол.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Хамт олонтойгоо байхад ээлтэй өдөр. Бодсоноо хэрэгжүүлж, хөгжин цэнгэ. Өдрийн эхний хагаст эргэлзээ тээнэгэлзээ харьцааг чинь хүндрүүлнэ. Таны эрч хүч, баяр баясгалан бусдыг сэргээнэ. Өдрийн сүүлийн хагаст эрүүл мэнддээ анхаар. Өөрийн болон дотнынхныхоо хүмүүсийн эрүүл мэндэд анхаар. Оройг гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд өнгөрүүл.


НУМ (11/22-12/21)

Бие болон сэтгэл санаа сайн. Зөн билэг өндөр байна. Эрч хүчээ ирээдүйгээ төлөвлөхөд зарцуул. Та амьдралын дотныхоо хүмүүстэй харилцахдаа сэтгэлийн хөөрлөө барихгүй бол хэрүүл шуугиан тарих магадлал өндөр байна. Хэн нэгний байдалтай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсний хэрэггүй. Санхүүгийн хэрэгт азаа туршсаны хэрэггүй. Эс бөгөөс алдагдал хүлээнэ.


МАТАР (12/22-1/19)

Тэнгэрийн муухай арилж, сэтгэл чинь ч сэргэнэ. Эрүүл мэнд тань ч сайжирна. Сэтгэл санаа амар тайван болсноор биеийн байдал ч дээрдэнэ. Амьдралынхаа идэвхийг сайжруулах хэрэгтэй, орон дотроо хэвтэж өнжих хэрэггүй. Өвчнийхөө тухай мэдээлэл цуглуулж, түүнийгээ эмчлэх аргуудыг хэрэглээд үз. Хоолныхоо горимыг өөрчлөхөд тохиромжтой өдөр.


ХУМХ (1/20-2/18)

Хайртай хосууд хэдийгээр өөр өөр зан араншинтай боловч бат бөх холбоотой байх магадлалтай. Таны илэн далангүй, үнэнч байдал хайртыг тань бишрүүлэх ба харилцаа сайхан байна. Эртний ухаантнуудын сэтгэл, зүрхээ сонс гэдэг нь үйл явдал, үзэгдлийн мөн чанарыг тодорхойлох хамгийн зөв арга юм.


ЗАГАС (2/19-3/20)

Амралт ажил хэргээ дуусгахад таатай. Ирэх сард ажил мэдээлэл маш их байх тул амарч авах нь танд тун хэрэгтэй байна. Өдрийг байгальд, ойд өнгөрөө. явахад таатай өдөр. Олонх хүмүүс нөхцөл байдлыг бодитоор үнэлж чадахгүй. Гэнэтийн шийдвэр бүү гарга.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна   
Үзсэн: 4176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй