
Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 5. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын шинийн 7. Адъяа гараг. Нэг цагаан мэнгэтэй цагаагчин туулай өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Огторгуй
Билгийн тооллын 7, Чөлөөт эх одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 26 минутад мандан, 18 цаг 41 минутад жаргана. 19:33 цагт сар тал болно. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.
Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Ичигсэд хөдлөх улирал 17 цаг 31 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Од эрхэсийн нөлөөгөөр сээтэгнэх, түр зуурын болзоонд ч очиж үзэх хүсэл төрж болзошгүй. Гэвч та үүнийгээ нууц хүсэл хэвээр нь хадгалж гэр бүлийнхээ бат бөх байдлыг хадгалж үлдэнэ. Түүгээр ч барахгүй эхнэр нөхрөө урд өмнөхөөсөө ч илүү халамжлан анхаарал тавихаар хичээнэ. Энэ нь үр тогтох, жирэмслэх, эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.
ҮХЭР (4/20-5/20)
Хувийн амьдрал хүссэнээр байхгүй. Ханийн тань зүгээс ирэх дарамт бүтэн сарын турш мэдэгдэнэ. Хэрүүл маргаанд дургүй хүмүүс бүрэн биш ч буулт хийхэд хүрнэ. Өөрийн эрхээ хамгаал. Ядаргаанд орохоос зайлсхий. Та хэт халуун янаг боловч маш сонирхолтой амьдрах дуртай. Энэ үед тэд өөртөө бишрэгчдийн анхаарлыг татах чадвартай байна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Энэ ордны дурласан төлөөлөгчид сэтгэл санаагаа бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй бүхнийг байгаагаар нь байлгахыг хүснэ. Хайрт тань таны халуун үнэнч зүрхнээс гарах дулааныг мэдэрч эхлэнэ. Гэхдээ та ханийнхаа дэмжлэг тусламжид найдаад хэрэггүй гэдгийг зөвлөе.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Од эрхэс таны сэтгэл санаа мэдрэмжийг сэргээнэ. Та өөрийн хосоо хайж эхэлнэ. Та хайр сэтгэлээс болж биелэхгүй мөрөөдөлд автахгүй байх талаар хичээ. Хувийн амьдралд амжилт гарна. Тохиолдож буй зүйлсийг та хариуцлагатайгаар шийдэж болно. Болзоо, зөвшилцөлд тааламжтай. Эхэлсэн бүх зүйлдээ алтан дунджийг барих аргыг сана. Туршлагатай хүмүүсийн үгийг сонс.
АРСЛАН (7/23-8/22)
Сарын эхний үйл явдлууд хосуудын амьдралыг гэрэлтүүлж, романтик байдал нэмэгдүүлнэ. Уужим ухаанаар хэн хэндээ хандах нь та нарын харьцааг улам сайжруулна. Өөрийн ухаалаг байдлаа асуудлыг шийдэхэд зориулснаар таагүй байдлыг засч, дотны хүмүүстэйгээ зөрчилдөхөөс зайлсхийнэ. Гэрийнхнийхээ зөвлөгөөг сонс, эрүүл ухаанаар ханд.
ОХИН (8/23-9/22)
Олон найз нөхдөөр хүрээлүүлнэ. Зарим нэг нь хөөрч тэднийг гэр орондоо урина. Тэдэнд сайн сайхныг хүсч аятайхан яриа өрнүүл. Шог хошин байж болно. Алдагдал хүлээж магадгүй. Та хайртай хүнээ хууран мэхэлж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөр.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Амьдралын сайхан байдлаар гэр бүлдээ нөлөөлөхийг бодоорой, Цэвэр агаар хэрэгтэй. Хүүхдүүдэд анхаарч тоглож дасгал хийхийг хичээх хэрэгтэй. Олон хүний сэтгэл өөдрөг, амьдралын аз жаргал дүүрэн байна. Энэ өдөр ухаалаг байдлаараа гялалзаж, аливаа мэтгэлцээнд оролцохыг эрмэлзэх бололтой. Энэ өдрийн сэтгэл санаа өндөр байж таатай бэлэг хүлээн авна.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Хоосон мөрөөдөл, худал амлалт, хуурмаг хандлага ихтэй өдөр. Харанхуйд гадаа байхаас зайлсхий. Спортоор хичээллэн, найз нөхөдтэйгөө байж, гэр орныхоо ажлыг хий. Та бүгдийг нэг мөсөн алдах аюултай тулгарч болзошгүй. Аливаа асуудалд хурдан хандвал танд муугаар эргэнэ.
НУМ (11/22-12/21)
Энэ өдрийн ивээлээр биеийн байдал сайжирна. Хайрын төлөө шаналж магадгүй. Гэвч горьдлого тасрахгүй. Алхам бүртээ сайн үйл хий. Үргэлж инээж баяр хөөртэй бай. Ингэх нь бусдын сэтгэлийг татна. Өмч хөрөнгөө онцгой анхаарал тавь. Хайртай хосууд хардалт, тайван бус байдалд өртөнө. Түгшүүр шаналлаа ойр дотнынхонтойгоо хуваалц.
МАТАР (12/22-1/19)
Энэ амралтын өдрийн зугаатай уур амьсгал өглөөнөөс таныг эзэмдэнэ. Үдэш найз нөхдийнхөөрөө зочилж, үдэшлэгт явж, шинэ хүмүүстэй танилцахад тааламжтай. Ажилдаа анхаарлаа төвлөрүүлэхийг хичээгтүн. Онош тавихад алдаа гарах магадлал өсөх учир эмчид үзүүлэхээ хойшлуулаарай.
ХУМХ (1/20-2/18)
Сарын эхний хагаст олонх хүмүүсд гэр орны ажилд зарцуулах цаг зав хүрэлцэхгүй. Тэдэнд хэн нэгэн найддаг хүн байлгахын тулд гэр бүлийн харьцаагаа бэхжүүлэхийг зөвлөж байна.Та хэдийгээр хань тань танаас шал өөр хүн боловч түүний итгэлтэй чанараар бахархана. Тэдний харьцаа туйлын таатай байна. Гэр бүлээ аз жаргалтай байлгахын тулд та уян хатан байх ёстой.
ЗАГАС (2/19-3/20)
Гэр бүлийн амьдрал хэвийн тайван байна. Хүнд хурц нөхцөлд ч хэрүүл маргаанд хүрэхгүй. Хэрэв та дотны хүндээ анхаарал халамжтай байвал тэр ч мөн танд тэгж хандана. Бусдын дэргэд мөнгөний асуудлаар түүнийг бүү зэмлэ.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ | ||
Үзсэн: 772 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.