
Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн ирэх ням гарагт Осака хотноо эхэлнэ. Өнгөрсөн нэгдүгээр сарын башёд Кисэносато түрүүлж, Япончууд 19 жилийн дараа шинэ аваргатай болсон нь сүмогийн ертөнц дэх нэгэн дуулиан болсон билээ. Тиймээс шинэ банцүкэ олны анхааралд байв.
Шинэ чансаагаар их аварга Хакүхо нийт бөхчүүдийг буюу зүүний магнайг тэргүүлж байгаа бол шинэ аварга Кисэносато аваргуудын хамгийн дор буюу баруун жигүүрийн хоёрт бичигджээ.
Өмнөх башёг бэртлийн улмаас өнжсөн Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд нарын аварга энэ башёд барилдана. Тиймээс Кисэносатод гуравдугаар сарын башёд түрүүлэхэд амаргүй байх нь мэдээж.
Дээд зиндаанд аваргуудаас гадна озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Тамаваши Б.Мөнх-Оргил, Таканойва А.Баасандорж нарын зэрэг Монголын есөн бөх барилдана. Мөн жюүрёо зиндаанд Азүмарюү С.Тодбилэг, Сэйро А.Өнөболд нар хүч үзнэ.
Энэ башёд шинэ аварга Кисэносато олны анхааралд байсаар байгаа. Тэрбээр өнгөрөгч долоо хоногт болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Аварга цолтой барилдах болсон анхны башё учраас хичээж байгаа. Түрүүлэхийн тулд эхний өдрөөс эхлэн хичээх болно” гэв.
Сүмо бөхийн хаврын тэмцээн ирэх ням гарагт эхэлнэ | ||
Үзсэн: 990 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.