
Сонирхогчдын сүмогийн ёкозүна, өнгөрсөн жилийн оюутны ёкозүна, алдарт Ничидай их сургуулийн сүмо багийн анхны гадаад ахлагч, дэлхийн аварга гээд сонирхогчдын сүмог байлдан дагуулсан Б.Төрболд “Нишикидо” дэвжээнд орж байгаа нь энэ.
Үзлэгээр 187 см өндөр, 182 кг жин татсан тэрбээр “Нэг дэвжээнд нэг гадаад бөх гэсэн хатуу чанга дүрэмтэй ертөнцөд намайг хүлээн авсан Нишикидо оякатад баярласнаа илэрхийлье. Их сургуулийн багш нартаа ч баярлаж явдаг шүү. Арай л таргалчихсан байна. Тавдугаар сар хүртэл жингээ 160-170 кг болгож хасна” гэж мэргэжлийн сүмо дахь анхныхаа ярилцлагыг өгсөн. Оюутны ёкозүна тул макүшитагийн 15-аас барилдана. Гэхдээ визний төрлөө өөрчлөх ёстой тул энэ сар барилдахгүй, Зуны тэмцээнээс барилдаж эхлэх гэнэ.
Шинэ бөхийн үзлэгт Б.Төрболдоос гадна олон сонирхолтой залуу байлаа. Оноү дэвжээнд элссэн 17 настай хүү Яда 203 кг жинтэй, хамгийн хүнд нь байв. Хоёр ч удаа маэгашира цолтой башёд түрүүлж байсан Котонишикигийн хүү 18 настай Акихидэ “Аав шигээ хурдтай, F-1 сүмо барилдана” гэж ярьсан бол “Арашио” дэвжээ ах дүү 3 бөхтэй болсон. Тоёо их сургуулийн дэд ахлагч байсан Оонами тус дэвжээнд элссэн бөгөөд хоёр ах нь санданмэ, макүшитад барилдаж байгаа аж. Эдний гэр бүл өвөө нь комүсүби, аав нь макүшитад барилдаж байсан бөхийн удамтай гэнэ. Мөн их аварга Хакүхогийн элсүүлсэн Накамүра “Миягино” дэвжээнд орлоо.
Б.Төрболд “Нишикидо” дэвжээний босгоор алхлаа | ||
Үзсэн: 806 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.