Шууд Chart

ОХУ-ын шигшээ баг халз барилдаан хийх болсноо зарлалаа

2017-03-07 14:31:43

Дэлхийд чөлөөт бөхийн шилдэг тамирчдаараа алдартай ОХУ-ын шигшээ баг дэлхийн шигшээ багтай /эрэгтэй/ халз барилдаан хийх болсноо зарлалаа. Шагналын өндөр сантай энэхүү тэмцээн гуравдугаар сарын 24-нд Владикавказ хотод болох аж.

Халз “тулаан”-ы явцад найман барилдаан болно. Ялсан бөх 10, ялагдсан бөх 3000 ам.долларын шагналтай.

Дэлхийн шигшээ баг, Оросын шигшээд хэн хэн багтсан нь одоогоор тодорхойгүй байна. Энэ талаар Оросын талаас “Дэлхийн шигшээ багт уригдсан тамирчидтай хийх гэрээ үргэлжилж байгаа тул одоогоор зарлах болоогүй. Олимпийн аваргуудаас АНУ-ын жордан Барроуз барилдах нь тодорхой болсон. Мөн Туркийн Таха Акгуль ирж магадгүй. Америк, Ираны зарим бөхчүүд татгалзсан. Үндсэн баг бүрдээгүй байгаа. Харин Оросын багийн тухайд дэлхийн шигшээд хэн барилдахаас хамаарч, багаа сонгоно. Өөрөөр хэлбэл, өрсөлдөгчдөдөө тааруулж, тамирчдаа сонгоно” гэсэн мэдээлэл өгөөд байна.

Сонирхуулахад, 2008 оны Бээжингийн олимпийн дараа Дэлхийн шигшээ болон Оросын шигшээгийн нөхөрсөг тэмцээн болоход гавьяат тамирчин Б.Наранбаатар Монголоос анх удаа дэлхийн шигшээд уригдаж байсан юм.

Харин энэ удаагийн халз тулаан болох Владикавказ хотод өмнө нь 1994, 1995 онд энэхүү тэмцээн хоёр удаа болж байсан ба Хойд Осетын бөхчүүд оролцож, дараах үр дүнгээр тэмцээн өндөрлөж байжээ.

1994 он

ОХУ - Дэлхийн шигшээ 8:2

Хойд Осет - Дэлхийн шигшээ 6:4

1995 он

ОХУ - Дэлхийн шигшээ 7:3

Хойд Осет - Дэлхийн шигшээ 4:6

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОХУ-ын шигшээ баг халз барилдаан хийх болсноо зарлалаа  
Үзсэн: 2183 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.21.98.xxx] 2017-03-07 16:57
ЯЛСАН НЬ 10 ДОЛЛАР, ЯЛАГДСАН НЬ 3000 ДОЛЛАР АВАХ НЬ ЭЭ. СОНИН Л ШАГНАЛ БАЙНА

Бидэнтэй нэгдээрэй