Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

2017-03-08 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 8. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын шинийн 11. Буд гараг. Долоон улаан мэнгэтэй, өглөгт охин одтой, хөх морь өдөр.

Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага
: Төрөхүй         
Суудал:
Мод

Өдрийн наран 7 цаг 20 минутад мандан, 18 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.  

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Зөрчил, хэрүүл маргаантай өдөр. Дотны хүмүүстэй харьцах харьцаа танд багагүй таагүй төвөг учруулна. Найз нөхөд, хамт олонтойгоо харьцахдаа болгоомжтой бай. Зодооноос зайлсхий. Хэт хатуу ширүүн зан чинь бусдаас тусгаарлагдахад хүргэж харьцааг тань муутгаж болзошгүй. Та энэ өдрийн сөрөг хандлагыг даван туулж чадахгүй. Гэхдээ яаруу, итгэлгүй байдал чинь бодол, санаагаа хэрэгжүүлэхэд саад болно.


ҮХЭР (4/20-5/20)

Таны мэргэжлийн гавьяаг удирдлага тань зохих ёсоор үнэлэх магадлалтай. Эхний арав хоногт та маш шургуу ажиллах болно. Эд зүйл худалдан авах, автомашинаа засахад тун таатай өдөр. Таны хайр сэтгэлийн харилцаанд бүх зүйл бүтэмжтэй байх болно. Өнөөдөр та хүүхдүүддээ хатуу, гэхдээ шударга хандаж хүмүүжүүлэхийг хичээнэ.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Таны чухал харилцаа холбоо бүгд хаагдаж магадгүй тул болгоомжтой бай. Үр бүтээлч уран сэтгэмж, тэсвэр хатуужлаа ашиглан олон хүндрэлтэй асуудлуудаасаа салах боломж танд байна. Бүү зөрүүдэл, ямар нэг зүйл бүтэхгүй бол бүү санаа зовж харамс. Өнөөдөр та бүхнийг амжуулж чадахгүй.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Гэр бүлийн хэрүүл өвчин авч ирнэ. Та гэртээ танихгүй хүн оруулахгүй байсан нь дээр. Хамтрагч болон түншүүд таны итгэлийг эвдэнэ. Ойрын үед танд таагүй үйл явдлууд гарч мэднэ. Өөрийн ойрын хань ижил, аав ээжтэйгээ асуудлыг зөвлөлдөж шийд. Та эцэг эхтэйгээ ойлголцож, зүрх сэтгэлээ нээх хэрэгтэй. Мөн та оюун ухааны ажил бага хийвэл сайн. Энэ өдрүүдэд таны бие жаахан чилээрхүү байх бололтой. Эмнэлэгт очиж зөвлөгөө ав.


АРСЛАН (7/23-8/22)   

Та ажлынхаа талаар хүлээж байсан хариугаа авна. Та хүлээцтэй байгаарай. Ажлын чинь үр дүн сайжирч бүтээмжтэй байх болно. Таагүй байдал нь хамтран ажиллагсад болон дотны хүмүүстэйгээ харилцаагаа таслахад хүргэж болзошгүй. Эргэн тойрны дотно хүмүүстэйгээ хэрэлдэх бололтой. Та өөртөө итгэлтэй байж урагшаа зоригтой яв.


ОХИН (8/23-9/22)

Олон хүмүүс хэвийн байдлыг эрхэмлэнэ. Өөртөө хэрэггүй бол тааламжтай санагдсан олон зүйлээс татгалзах нь ашигтай. Аль болох олон цагаар хамт олонтойгоо бай. Ойр дотны хүмүүсийн харьцаанд хагарал гарч, бие биенээ ойлгохыг ч хүсэхгүй. Өөрийн бүх ажил хэрэгт бие даасан байдлаа хадгал. Эрч хуч суларч, сэтгэлээр унах, цөхрөх шинж ажиглагдана. Архаг өвчин сэдэрч болзошгүй. Ажил. үйл ажиллагааныхаа чиглэлийг бүү өөрчил.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Таагүй үйл явдлууд тохиолдож магадгүй. Ойрын үед хамаатнуудтайгаа эсвэл түншүүдтэйгээ тохиолдсон бэрхшээлүүдийг шийдэж харьцаагаа сайжруулах шаардлагатай болно. Хууль зөрчсөн асуудалд орооцолдох магадлал өндөр. Ийм таагүй зүйлүүдээс зайлсхийхийн тулд өөрийгөө болон хийж буй үйлдлүүдээ эрүүл ухаанаар дүгнэж цэнэ.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Од эрхэсийн нөлөө ихтэй өдөр. Гэр орны ажил танд төвөг удна. Юм худалдан авах гэж яарах хэрэггүй, салхинд хийсгэсэн мөнгөнийхөө хойноос харамсах болно. Өнөөдөр та дотны хүний харилцаанд чинь нөлөөлөх, эсвэл одоогийн албан тушаал болон нийгмийн байр суурийг чинь өөрчлөх мэдээ авна.


НУМ (11/22-12/21)

Өнөөдөр маш өрөвч, уян зөөлөн болно. Тэд харилцаа холбоо тогтооход маш хялбар болж, толгой дохих төдий мэндтэй байдаг хүмүүст хүртэл хувийн амьдралаа дэлгэнэ. Болгоомжтой бай. Эс тэгвээс таны нэр хүнд сэвтэнэ. Янз бүрийн шинэ төслөөр хөөцөлдөх, сайн мэдэхгүй хүмүүстэй хамтран ажиллах хэрэггүй. Бэлэг, шагнал, хонжвортой холбоотой санхүүгийн байдал сайжирна. Үл хөдлөх хөрөнгөндөө анхаарлаа хандуулж, санхүүгээ сайн хянах хэрэгтэй болно.


МАТАР (12/22-1/19)

Энэ өдөр танилцуулах уулзалт, реклам, шоу бизнес зэрэг жүжиглэх чадвар шаардсан таны үйл ажиллагааг ивээж байна. Ямар ч ажил өөр дээрээ нэмж авч хийсэн эрч хүч тань хүрэлцэнэ. Та өөрийнхөө бүтээлч авьяас чадварыг бүрэн илэрхийлж чадна.


ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр та болж буй үйл явдлыг шударгаар хүлээн авах болно. Энэ өдөр болох ямар ч үйл явдалд хувийн туршлага, үзэл бодлынхоо үүднээс хандах хэрэгтэй. Анхны сэтгэгдэлдээ итгэлтэй тууштай бай. Тэгвэл та алдахгүй. Өнөөдөр элдэв сорилт туршилт хийхээсээ илүү болгоомжилж харзнасан байдалтай байх болно. Яаруу сандруу гэнэтийн шийдвэр бүү гарга.


ЗАГАС (2/19-3/20)

Мэргэжлийн ажил маш амжилттай. Алдсан цаг хугацааг нөхөж чадахгүй ч ажил хэрэг давгүй урагшилж байна. Та өөрийгөө азтай наймаачин амжилтадаа итгэдэг хүн гэдгээ харуулах ёстой. Эрчимтэй шийдвэр, тодорхой үйлдэл, гэнэтийн тусламж нь таныг бүх ажил дээрээ амжилт гаргахад чинь тусална. Үдээс хойш хөрөнгөтэй холбоотой асуудал үүснэ, алдагдал, гэмтэл гарч болзошгүй.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно   
Үзсэн: 854 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй