Шууд Chart

Их аварга Хакүхо бүгдийг нь давжээ

2017-03-10 08:42:54

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн ирэх ням гарагт Осака хотноо эхэлнэ. Энэ башёд дөрвөн аварга цолтон хүч үзэх юм. Тодруулбал их аварга Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд болон шинэ аварга Кисэносато нар.

Өнгөрч нэгдүгээр сарын башёд 11 даваа, дөрвөн унаатайгаар башёг өндөрлүүлсэн Хакүхогийн бэлтгэл сайн байгаа хэмээн бусад бөхчүүд нь хэлж байна.

Тэрбээр даваа гарагт Томозүна дэвжээнд зочилж, том цолтой бөхчүүдтэй барилдахдаа бүгдийг нь давсан байна. Харин шинэ аварга Кисэносато мөн хүрэлцэн очсон ч барилдаагүй байна.

Их аварга Хакүхогийн хуьд өнгөрсөн оны тавдугаар сард түрүүлж, 37 дахь түрүүгээ авсан билээ. Түүний хувьд өнгөрөгч нэгдүгээр сарын башёг 11 даваатайгаар өндөрлүүлсэн. Хакүхогоос гадна Харү башёд гурван аварга барилдах учраас өрсөлдөөн гарах нь дамжиггүй. Тэр дундаа шинэхэн аварга Кисэносатогийн бэлтгэл ч жигдэрсэн байгаа аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Их аварга Хакүхо бүгдийг нь давжээ  
Үзсэн: 4659 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zaluu [202.9.43.xxx] 2017-03-10 23:16
naadah chini yopon bolsonshd mal mini.
Зочин [202.179.31.xxx] 2017-03-10 11:16
японуудыг хядаад өгөөрэй монгол залуус минээ

Бидэнтэй нэгдээрэй