
Монгол Улсын гавьяат тамирчин Д.Цэрэнхандын нэрэмжит Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчид, олон улсын хэмжээний мастеруудын холимог багийн жүдо бөхийн халз “тулаан” зарлагдлаа.
50 саяын шагналын сантай энэхүү халз барилдаан гуравдугаар сарын 16-нд “АСА” циркт болно.
Тодруулбал Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт Д.Сумъяа, дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин, дэлхийн аваргын хүрэл медальт Ц.Мөнхзаяа.
Олон улсын хэмжээний мастеруудын эрэгтэй багт 66 кг-ын дэлхийн шилдэг жүдоч Д.Төмөрхүлэг, “Чингис хаан-2016” тэмцээний гранпри тэмцээнд 17 насандаа түрүүлсэн Л.Энхрийлэн, “Рио-2016” олимпийн наадамд өрсөлдсөн О.Ууганбаатар, 63 кг-д 2016, 2017 онд дараалан УАШТ-д түрүүлсэн Б.Ганхайч, 60 кг-д энэ жил УАШТ-нд шуугиан тарьсан Ж.Амарболд нар багтжээ.
Олон улсын хэмжээний мастеруудын эмэгтэй багт “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медаль Г.Отгонцэцэг урилгаар барилдахаар болсон нь энэхүү халз тулааныг улам өрсөлдөөнтэй болгох нь ээ.
Олимпийн хүрэл медальт Г.Отгонцэцэг Казахстан Улсын нэрээр барилдаж эхэлснээс хойш дэлхийн аварга М.Уранцэцэгтэй зургаан удаа таарч барилдаж 3:3 болоод байгаа. Иймд дээрх тэмцээнээр хайнаа хагалах сонирхолтой барилдаан гарах нь ээ.
Халз “тулаан” Г.Болдбаатар-Д.Төмөрхүлэг нарын өрсөлдөөнөөр эхлэх бол М.Уранцэцэг-Г.Отгонцэцэг нар барилдаанаар дуусах юм.
Халз барилдааны оноолт:
-60кг Д.Амартүвшин /ДАШТ-ий мөнгөн медальт/-ОУХМ Ж.Амарболд
-66кг Г.Болдбаатар /дэлхийн аварга/-ОУХМ Д.Төмөрхүлэг
-81кг Х.Цагаанбаатар /олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга/-ОУХМ О.Ууганбаатар
+100кг Н.Түвшинбаяр /олимпийн алт, мөнгөн медальт/-ОУХМ Ө.Дүүрэнбаяр
-48кг М.Уранцэцэг /дэлхийн аварга/-Г.Отгонцэцэг /олимпийн хүрэл медальт/
-57кг Д.Сумъяа /олимпийн мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт/-ОУХМ Л.Энхрийлэн
-63кг Ц.Мөнхзаяа /ДАШТ-ий хүрэл медальт/-ОУХМ Б.Ганхайч.
Жүдочид энэ сарын 16-нд халз “тулалдана” | ||
Үзсэн: 1086 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.