
Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 11. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын шинийн 14. Санчир гараг. Дөрвөн ногоон мэнгэтэй, Их морь одтой, улаагчин тахиа өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Шороо
Өдрийн наран 7 цаг 14 минутад мандан, 18 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.
Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Таны амьдралд ирээдүйтэй өөрчлөлтүүд харагдаж байна. Гэр бүл болбол бүх зүйл сайн сайхан болно. Гэр бүлийн харилцаанд хүүхдийн сургалтын мөнгө, хэрэглээний зардал гээд бөөн асуудал босч таныг бухимдуулна, Бодож байгаа зүйлээ амжилттай хийхийн тулд ажил, хичээл гэрийнхээ дунд хүчээ зөв зарцуулахыг зөвлөж байна. Яарахгүй байхыг зөвлөж байна.
ҮХЭР (4/20-5/20)
Хайрлуулах хүсэл хэдий их байвч та ганцаар үлдэхээр шийднэ. Учир нь одоо танд таалагдаж буй хүн таны хүсэн хүлээсэн хүн биш мэт санагдана. Өнөөдөр таны олонх нь хайртынхаа төлөө амиа өгөхөд бэлэн байна. Гэр бүлдээ та түгшүүртэй, нууц байдлыг төрүүлэх ч хэрвээ тэмцэлд хүрвэл ялах хүртлээ тулалдах болно.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хавар болсны улмаас хайр дурлалд толгойгоо алдаж болзошгүй өдөр болно. Гэр бүлийн амьдрал ч хэвийн бус болно. Нэг бол хайрлаж, хайрлуулна эсвэл бүх хариуцлагаа огцом таслана. Хэт сэтгэлийн хөөрөл бүхий л амьдралыг тань тогтворгүй болгох тул биеэ барьж сур.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Гэр бүлд чинь сайхан уур амьсгал бүрдэнэ. Та хоёр бусдад үлгэр жишээ болно. Та өөрийн амьдралын энгийн хүрээнээс гарахгүй бол өөрийгөө илүү их аз жаргалтай болохыг мэдэрнэ. Эмэгтэйчүүд үнэнч ханьдаа эргэлзэх хэрэггүй. Түгшиж, ухаангүй алхам хийж болохгүй.
АРСЛАН (7/23-8/22)
Энэ өдөр мөнгөө сайн үйлст зарцуулах хэрэгтэй. Ирэх амралтын өдөр уйдахгүй. Танд хэцүү ч байсан эрч хүчээ шавхаад ч хамаагүй өөрийн ойр садангийн хүмүүстээ сэтгэл харамгүй туслах хэрэгтэй шүү. Таны санаа зовоосон асуудал шийдэгдэнэ. Өнөө маргаашаараа аргалж амьдардаг хүмүүс шууд урагшаа харах хэрэгтэй. Та эрч хүчтэй амьдарна. Танд боломж олдвол илүү шинэ гарц хайгаарай.
ОХИН (8/23-9/22)
Өнөөдөр та маш сайхан амарч энэ өдрийг өнгөрөөх хэрэгтэй. Бодсоноосоо ухарч болохгүй. Зоригтой алхам хий. Оргилд хүрэхэд ойрхон байна. Өмнө эхэлсэн ажлаа дуусгахын тулд хүчээ зөв хуваарил. Сүлжээний компанийн ажилтнуудын ятгалгад бүү авт.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Хайртай хүндээ хандсан аливаа үйл хөдлөл тань ямар үр дагавар авчрахыг таахад бэрх байна. эрсдэлтэй буруу үйлдэл хийх, уурлаж бачимдах, сэтгэл нь тогтворгүйтэх магадлалтай байна. Энэ өдөр хэл яриаг засах, хүүхдийн ээрэлтийг эмчлэхэд таатай. Ходоод гэдэсний өвчинд овьёос буцалгаж уувал тустай.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Ажиллах эрч хүч нэмэгдсэнээр та багагүй ажил амжуулж, нэр хүнд өснө. Эрчүүд залуухан эмэгтэйтэй танилцаж, шинэ хайр дурлалын эхэлж ч магад. Ихэнхид нь урам хугарах зүйл гарна. Амжилтанд хүрэх гэвэл арга барилаа өөрчлөх хэрэгтэй.
НУМ (11/22-12/21)
Гэр бүлийн харилцаанд сэтгэл зовоох зүйл гарна. Нэгэн хэвийн уйтгартай байдал бий болно. Хичээл зүтгэл идэвх оролдлоготой төрөлхийн авьяас илэрнэ. Ёсорхог байж гэр бүлийнхээ ёс заншлыг дага. Амьдралд өөрийгөө дайчлах их зүйл тохиолдоно. Дутагдлаас холуур яв.
МАТАР (12/22-1/19)
Шинэ мэдлэг, мэдээлэл хүлээж авах, уран бүтээлийн үдэшлэг, үзэсгэлэн зохион байгуулахад тааламжгүй өдөр. Төрөл төрөгсөд, хөршийнхөнтэйгөө муудалцаж мэднэ. Хүнд яршиг болж, түвэг удах хэрэггүй. Та өөрийгөө хэчнээн мэдлэг чадвартай гэж баталсан ч хэн ч зүй ёсоор дүгнэн хүлээж авахгүй.
ХУМХ (1/20-2/18)
Өнөөдөр бага насны хүүхдүүдэд хүнд өдөр байх бололтой. Ялангуяа томчууд тэдэнд олхиогүй зан, уураа гаргана. Эцэг эх нь салсан хүүхдүүд хэрүүлийн алим болж хувирна. Энэ хэрүүл нь тэдний өсөлт хөгжилд сөрөг нөлөө үзүүлнэ. Мөн тэднийг сэтгэл зүйн асуудлаар анхаарч, тэдэнд хэрэгтэй байгаа хайр энхрийлэл үзүүлэх боломжийг ашигла.
ЗАГАС (2/19-3/20)
Бие сэтгэлийн тэнхээ өндөр, эрүүл мэнд сайн байна. Спортоор хичээллэх шинэ иж бүрэн дасгал сурахад тохиромжтой. Зарим нэг нь дорнын бие хамгаалах урлаг, дасгал иогоор хичээллэж эхэлнэ. Өнөөдөр шинэ эхлэл хийхээс зайлсхийгээрэй. Хуучин ажлаа хий. Тухайн бий болох нөхцөл байдлыг зөв чиглүүлэх хэрэгтэй. Тэвчээртэй байж мэргэн ухаантай байх хэрэгтэй.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна | ||
Үзсэн: 986 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.