Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

2017-03-12 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 12. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын шинийн 15. Адъяа гараг. Гурван хөх мэнгэтэй, бага морь одтой, шар нохой өдөр.

Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага
: Төрөн түгэхүй
Суудал:
Төмөр

Өдрийн наран 7 цаг 12 минутад мандан, 18 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Хамтын амралт, зугаа цэнгээнд таатай үе. Харин гэр бүлийн ахмад ба залуу гишүүдийн хооронд зөрчилдөх магадлал өндөр. Таны хувьд нөхөрсөг эсвэл олон нийтийн харилцаа, хайр дурлалын роман эсвэл гэр бүлийн амьдрал эдгээрийн аль нь чухал вэ гэдгийг тодорхойл. Магадгүй, та бусдад үл ойлгогдох нууцлаг нэгэн болоод байж болно.


ҮХЭР (4/20-5/20)

Хайр дурлалд умбаж, бэлэг солилцох өдөр, Хайрлан дурлах нь бас хөдөлмөр мөн. Гэхдээ сэтгэл санааны хөдөлмөр юм. Танаас илүү үүнийг хэн сайн ойлгох билээ. Энэ хөдөлмөр мөн адил тэнцүү төлөгдөх ёстой. Төлбөрт нь юу авах нь тусдаа асуудал. Энхрийлэл, хайр халамж, бэлэг ч байж магадгүй. Анхаарал халамжийг хүлээн ав. Дотны хүмүүсийнхээ чин сэтгэлд бүү эргэлз.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ичимхий бүрэг, түгжигдмэл зангаасаа болж бусдаас тусламж авахаас татгалзаж энэ нь ажил хэрэгт муугаар нөлөөлнө. Энэ цаг үед бусадтай нээлттэй харьцаж нөхөрсөг нийтэч байхыг хичээ. Дотны хүмүүсийнхээ дэмжлэгт найдаж болно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өнөөдөр гэр бүлийнхэнтэйгээ агаарт гарвал сайн. Та ойр дотны хүндээ дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Саад тотгорыг дайсан мэт хүлээн авч түүнтэй тулалд. Ирээдүйнхээ төлөө ажилла. Энэ үед та хэдий чинээ их зүйл амжуулна, төдий чинээ их туршлага хуримтлуулна.


АРСЛАН (7/23-8/22)   

Эрх чөлөөт байдлаас болж бүү мансуур. Хэдийгээр дотны хүмүүс, эцэг эхийн тань зүгээс хориглож байвч зарим хүмүүс чөлөөт амьдралын хэв маягийг сонгоно. Амьдралын хэв маягийнхаа алтан дунджийг ол. Болгоомжтой, хянамгай байх нь цаашдын санхүүгийн амжилт, эсрэг хүйсийн хүнтэй харилцах харилцаа, зорилгодоо хүрэхэд нөлөөлнө.


ОХИН (8/23-9/22)

Гэр орноо тохижуулах, барилгын ажилд таатай өдөр. Маш бага зардлаар, орон байраа гоёмсог тохижуулна. Хуучны найз нөхдөдөө хүртэл зээл бүү өг. Харин өөрөө өр зээлээ төл, хэт нарийн байх нь ойрдоо таньд ашигтай байх болно.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Аялал зугаалгаар явахад таатай өдөр. Гэрийн ажил байдал хэвийн байдалд нөлөөлөхгүй. Агаарт гарах ажил зохион байгуул. Зоригтой ажилла. Хайртай хүнийхээ анхаарлыг татахын тулд та дээд зэргийн хүчин чармайлт гаргах болно. Жолооны ард болгоомжтой бай. Осол аваар гарч болзошгүй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Гариг эрхсийн зүгээс нөлөө ихтэй өдөр. Хэтэрхий хөнгөмсөг, ажил хэрэгч бус байдал чинь харилцаанд сөрөг хандлагыг бий болгоно. Сүүлийн өдрүүдийн зарим амжилтгүй явдал таныг тавгүйтүүлжээ. Өдрийг гэр орондоо зориул.


НУМ (11/22-12/21)

Жирийн үед жижиг сажиг зүйлс гэж нотолж байсан юмс өнөөдөр таны уур уцаарыг хөдөлгөнө. Өглөөгүүр чухал ажил бүү эрхэл. Учир нь бүтэх эсэх нь тодорхойгүй байна. Хайрттайгаа маргалдаж болзошгүй тул ачааллаа тохируул. Бие сульдана. Элдэв өвчнөөс сэргийлэхэд нохойн хошууны ханд тустай. Жижиг сажиг азгүйдлийг үл тоож гол нь амжилтанд хүрэхийг хичээ. Эд мөнгөний байдлаа дээшлүүлэх магадлалтай байна.


МАТАР (12/22-1/19)

Та өнөөдөр эртний өр авлага болон хүүг авснаар материаллаг байдлаа засч чадна. Гэр орондоо зориулан дэлгүүрээс аахар шаахар зүйл худалдан авна. Гэртээ засвар хийж эхлэх, ахуйд өөрчлөлт шинэчлэл авч ирэх бусад зүйл хийхэд тааламжтай.


ХУМХ (1/20-2/18)

Мөргөж залбирч, хүссэн хүслээ даатгах өдөр. Энэ өдөр гэр орондоо сайхан энергийн хуримтлуулж, ариун усаар ариутгахад тохиромжтой. Өнөөдөр өвчин тусахад муу, осол гэмтэл авбал бүр ч муу. Бэлэг өгөх, хишиг тараах бурханы хүсэлтийг биелүүлэхэд ашиг тустай. Гадаа гудамжинд анхааралтай бай.


ЗАГАС (2/19-3/20)

Эрүүл мэнд сайн байна. Хорт зуршлуудаасаа салж амьдралын эрүүл хэв маяг сонгох боломж байна. Хорт зуршлуудаас салахад маш хялбар өдөр. Цагийг дэмий бүү үр. Эрүүл мэнддээ анхаар.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн   
Үзсэн: 1414 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй