Шууд Chart

50 саяын шагналын сантай халз барилдаан пүрэв гарагт болно

2017-03-13 13:19:49

Жүдочдын халз барилдаан ирэх пүрэв гарагт “Аса” циркэд болно. Монгол Улсын гавьяат тамирчин Д.Цэрэнхандын нэрэмжит 50 сая төгрөгийн шагналын сантай энэхүү халз барилдаанд олимп, дэлхий, тивийн медальтнууд барилдах юм.

Тодруулбал Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастеруудын холимог багийн халз тулаанд Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар, Д.Сумъяа, М.Уранцэцэг, Г.Болдбаатар, Д.Амартүвшин, Ц.Мөнхзаяа нарын зэрэг дэлхийн шилдэг жүдоч өрсөлдөх гэж байна.

Казахстаны нэрийн өмнө барилдаж буй “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Г.Отгонцэцэг энэхүү барилдаанд урилгаар оролцоно. Тэрбээр дэлхийн аварга М.Уранцэцэгтэй барилдана.

Дэлхийн шилдэг хоёр жүдоч спорт сонирхогчдын дунд хамгийн их анхаарал татаж байна. Тэд долоон удаа барилдахад дөрөвт нь М.Уранцэцэг ялаад байгаа. Гэхдээ өнгөрсөн жил дөрвөн удаа учраа таарахад гуравт нь Г.Отгонцэцэг ялалт байгуулсан юм.

Халз барилдааны оноолт:

Эр - 60 кг

  • Д.Амартүвшин - Ж.Амарболд

Эр - 66 кг

  • Г.Болдбаатар - Д.Төмөрхүлэг

Эр- 81 кг

  • Х.Цагаанбаатар - О.Ууганбаатар

Эр +100 кг 

  • Н.Түвшинбаяр - Ө.Дүүрэнбаяр

Эм - 48 кг

  • М.Уранцэцэг - Г.Отгонцэцэг

Эм - 57 кг

  • Д.Сумъяа - Л.Энхрийлэн

Эм - 63 кг

  • Ц.Мөнхзаяа - Б.Ганхайч
Нийтэлсэн: У.Баярсайхан

50 саяын шагналын сантай халз барилдаан пүрэв гарагт болно  
Үзсэн: 1105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй