Шууд Chart

О.Үйтүмэн мөнгөн медаль хүртлээ

2017-03-13 13:55:10

ОХУ-ын Буриад Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит XXII олон улсын тэмцээн Улаан-Үдэд боллоо. Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит тус тэмцээнд манай улсаас 55 тамирчин оролцсож, нэг мөнгө,  зургаан хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Цэргийн дэлхийн аварга, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ О.Үйтүмэн мөнгө, 70 кг-ын жинд зодоглосон Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, 65 кг-ын жинд Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Батмагнай нар, 57 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, “Арслан” клубийн тамирчин, ОУХМ З.Занабазар, 86 кг-д Б.Өлзийсайхан,  97 кг-д “Женко” клубийн тамирчин, спортын мастер  М.Билгүүтэй, “Ганьт” клубийн тамирчин, ОУХМ Л.Төртогтох нар тус тус хүрэл медаль хүртлээ.

Тэмцээнд БНХАУ, БНСУ, Япон, Украйн, Тажикстан, ОХУ, Монголын 120-иод тамирчин оролцоход Монголчууд хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцов.  

Манай улсын чөлөөт бөхийн эрэгтэй баг тамирчид 2013 оноос хойш Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд аваргалж байсан. Энэ удаагийн тэмцээнд тамирчид алтан медаль хүртсэнгүй.

Тэмцээний дүн:

61 кг (24 бөх):

Омак Сюрюн (ОХУ, Тува)

Даша Шарастепанов (ОХУ, Буриад)

Адексей Медведев (ОХУ, Хакасия), Нургун Скрябин (ОХУ, Якут)

70 кг (11 бөх):

 Евгений Жербаев (ОХУ, Буриад)

 Илья Филиппов (ОХУ, Красноярск)

 Надирбег Хизриев (ОХУ, Красноярск),Ганзоригийн Мандахнаран (Монгол)

86 кг (10 бөх):

Никита Зеленков (ОХУ, Красноярск)

Оргодолын Үйтүмэн (Монгол)

Баасанцогтын Өлзийсайхан (Монгол),Илья Арчиа (Украин)

125 кг (10 бөх):

Балдан Цыжипов (ОХУ, Буриад)

Мухамази Магомедов (ОХУ, Красноярск)

Остап Пасенок (ОХУ, Кемерево), Цыбик Максаров (ОХУ, Буриад)

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

О.Үйтүмэн мөнгөн медаль хүртлээ  
Үзсэн: 928 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй