
Error loading player: No playable sources found
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос эрэгтэйчүүдийн чансааг шинэчлэн гаргажээ.
Жин тус бүрийн шилдэг 20 бөхийг танилцуулахад манай улсаас хоёр бөх багтсан байна. Тодруулбал 65 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Рио-2016” олимпийн наадмын шагналт V байрын эзэн Г.Мандахнаран зургаад эрэмбэлэгджээ. Тэрбээр өмнөх чансаагаар тавд бичигдэж байв. Харин 74 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат 17 дугаар байрт бичигдсэн байна.
Энэхүү чансаанд өнгөрсөн хоёрдугаар сард болсон “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн, Кубын Серра Пеладогийн олон улсын тэмцээний үр дүн нөлөөлсөн аж.
Г.Мандахнаран, П.Өнөрбат нар шилдэг 20-д багтжээ | ||
Үзсэн: 812 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.