Шууд Chart

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд 1560 хүнийг хамрууллаа

2017-03-13 16:05:42

Нийслэлийн эрүүл мэндийн газраас өнгөрөгч хоёрдугаар сарын 13-наас эхлэн 24-нийг хүртэл Нийслэлийн Засаг даргын тамгын газрын харьяа байгууллагын ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгууллаа. Энэхүү үзлэгт НЗДТГ-ын харьяа 35 агентлаг, байгууллагын 1560 хүн хамрагдсан бөгөөд нийт хамрагдвал зохих ажилтны 92.3 хувийг нь хамруулсан байна.

Уг ажлын хүрээнд халдварт бус өвчний эрт илрүүлгийн багц үзлэг, зүрх судас, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, эмэгтэйчүүд, умайн хүзүүний эсийн шинжилгээ болон эрүүл зөв хооллолтын талаархи үзлэг, зөвлөгөөг хүргэжээ. Үзлэгт хамрагдсан хүмүүсийн 60 орчим хувь нь жингийн илүүдэлтэй бөгөөд 41.7 хувь нь хэвийн жинтэй боловч булчингийн хөгжил султай байв гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. 

Цусны даралт ихсэлтийг илрүүлэх үзлэгт :

Нийт хамрагсдан - 1560 хүн

Цусны даралт ихтэй – 301 хүн

Яаралтай тусламж үзүүлсэн – 2 хүн

 

Захын цусанд сахар тодорхойлох шинжилгээнд:

Нийт хамрагдсан - 1545 хүн

Чихрийн шижинтэй гэдгээ мэддэг - 21 хүн

Шинээр оношлогдсон - 14 хүн

 

Элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээнд:

Нийт хамрагдсан - 1540 хүн

В вирус илэрсэн – 116 хүн

С вирус илэрсэн – 75 хүн

В, С вирус илэрсэн – 1 хүн

 

Эрүүл зөв  хооллолтын үзлэг зөвлөгөөнд:

Нийт хамрагдсан – 1417 хүн

Биеийн жин багатай – 19 хүн /1,3%/

Илүүдэл жин, таргалалттай  - 804 хүн /57%/

Хэвийн жинтэй  - 594 хүн /41,7%/

 

ЭХО хэт авиан шинжилгээнд:

Нийт хамрагдсан – 1560 хүн

Шинээр үүсгэвэр илэрсэн – 2 хүн /элэг/

 

Эмэгтэйчүүдийн үзлэгт:

Нийт хамрагдсан – 635 хүн

ПАП шинжилгээ өгсөн – 505 хүн

Өөрчлөлтэй  -  41 хүн


Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд 1560 хүнийг хамрууллаа  
Үзсэн: 1058 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй