
Японы мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн өнгөрөгч ням гаригт Осака хотноо эхэлсэн билээ.
Гуравдугаар сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэх тус тэмцээн эхний өдрөөс дуулиантай эхлэв.
Башёд шинэхэн аварга Кисэносатогийн хамт дөрвөн аварга барилдаж байгаа. Монголын их аваргууд Кисэносатогийн гол өрсөлдөгч хэдий ч их аварга Хакүхо, Харүмафүжи нар эхний өдөр өвдөг шороодсон юм. Хакүхо М.Даваажаргал комосүби Шёодайг, Харүмафүжи Д.Бямбадорж сэкиваки Котошёогикүг барсангүй.
Аваргууд эхний өдөр өвдөг шороодсон хаврын башёд сонирхолтой барилдаан гарах нь харагдаж байгаа бол шинэхэн аварга Кисэносатогийн бэлтгэл жигд сайн байгааг сүмо сонирхогчид онцолж байна.
Аваргуудад энэ сарын башё халгаатай эхэлж байна | ||
Үзсэн: 1543 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.