Шууд Chart

Нойрны өр

2017-03-17 09:04:52

Өнөөдөр “Дэлхийн нойрны өдөр” тохиож байна. Эл өдрийг Олон улсын анагаах ухааны нийгэмлэг 2008 оноос эхлэн тэмдэглэж ирсэн аж. Гол зорилго нь хүн төрөлхтний нойрсох хугацаа жил ирэх бүр багассаар байгаад олон нийтийн анхаарлыг хандуулах явдал юм.  

Нийгмийн байдал, шашин шүтлэг, боловсрол, соёлын түвшнээс үл хамааран хүн амьдралынхаа гуравны нэг орчмыг унтаж өнгөрүүлдэг гэж үздэг. Насанд хүрсэн хүний унтах зохистой хугацаа нь хоногт 7-8 цаг байдаг. Гэвч  сүүлийн 20 жилд  хүний унтах цаг хугацаа 30 минут багассан нь нойргүйдлийн шалтгаан болж байгаа аж. Эмэгтэйчүүдийн тархи эрчүүдийнхийг бодвол,  оюуны хувьд өдрийн туршид  илүү эрчимтэй  ажилладаг учир тэд шөнөдөө илүү удаан унтах шаардлагатай байдаг байна.

Энэхүү өдөр тохиож буйтай холбогдуулан Монголын радиогийн уран бүтээлчдээс 2016 онд бүтээж байсан "Нойрны өр" нэвтрүүлгийг уншигч, сонсогч та бүхэнд хүргэж байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Нойрны өр  
Үзсэн: 914 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй