
Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн маш сонирхолтой өрнөж байна.
Башёгийн эхний өдөр их аварга Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж нар учраа бөхдөө унасан. Мөн Хакүхо башёгийн дөрөв дэх өдөр магэшира Икиод ялагдаж, бэртлээ сэдрээснээр тэмцээнийг орхив.
Ийнхүү энэ башёг шинэхэн аварга Кисэносато итгэл төгс тэргүүлж эхэллээ. Тэрбээр өнөөдөр адил таван даваатай байгаа маэгашира Такарафүжитай барилдана. Мөн озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байгаа бөгөөд сэкиваке Такаясүтай барилдахаар оноолт таараад байна.
Дээрх дөрвөн бөх бүгд таван даваа авснаар башёг тэргүүлж байгаа юм. Гэхдээ өнөөдрөөс эхлэн тэргүүлэгчдийн эгнээнд өөрчлөлт орох нь мэдээж.
Их аварга Хакүхо хоёр унаатай болж, башёг орхисон бол аварга Харүмафүжи гурван даваа, хоёр унаатайгаар тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд бичигдэж байна. Харин Какүрюү М.Ананд сэкивакэ Котошёогикүд ялагдан дөрвөн даваа, нэг унаатай болж, тэргүүлэгчдийн араас нэхэж буй.
Өнөөдрөөс эхлэн тэргүүлэгчдийн эгнээнд өөрчлөлт орох нь мэдээж | ||
Үзсэн: 3411 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.