Шууд Chart

Монгол Улсын гарьд Б.Гончигдамба чансааг тэргүүлж байна

2017-03-20 17:05:56

Шинэ он гарсаар таван барилдаан зохион байгуулснаас гуравт нь амжилттай барилдсан Монгол Улсын гарьд Б.Гончигдамба чансааны 372 оноогоор тэргүүлж байна.  

Харин Монгол Улсын арслан Н.Батсуурь саяхан болж өнгөрсөн улсын хурц арслан Г.Дэмүүлийн нэрэмжит барилдаанд түрүүлсэн амжилтаараа чансааны 328 оноотой дэд байрт шалгарлаа.

Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс чансааны 312 , Монгол Улсын аварга Ч.Санжаадамба чансааны 304, Улсын начин  Э.Даш  чансааны 280 оноотой гурав, дөрөв, тавдугаар байрт жагсаад байна.

Энэ удаагийн чансааны дүнг бөхчүүд, бөх сонирхогчдод сонирхолтой байлгах үүднээс бөх бүрийн хувьд өмнөх рейтингийн жагсаалттай харьцуулан хичнээн байраар өгсөж, уруудсаныг харуулжээ.

Тухайлбал, Н.Батсуурь 13 байраар урагшилсан бол П.Бүрэнтөгс, Ч.Санжаадамба, Э.Даш нар нэг байраар тус тус ухарсан үзүүлэлттэй байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын гарьд Б.Гончигдамба чансааг тэргүүлж байна  
Үзсэн: 863 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй