Шууд Chart

Монгол хүн өдөрт дунджаар 9-12 грамм давс хэрэглэж байна

2017-03-21 12:50:19

Манай улсын хүн амын давсны хэрэглээ хэт их байгааг судалгаагаар тогтоосон байдаг. Тиймээс бид давсны хэрэглээний талаархи мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Насанд хүрсэн хүн өдөрт 5 граммаас хэтрэхгүй давс хэрэглэх зохистой байдаг. Гэтэл ДЭМБ-ын судалгаагаар монгол хүн өдөрт дунджаар 9-12 грамм буюу стандарт хэмжээнээс хоёр дахин илүү давс хэрэглэж байна. Энэ нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, янз бүрийн өвчин үүсэх гол шалтгаануудын нэг болоод байгааг эрдэмтэд хэлж байна.

Давсны хэрэглээг бууруулах нь нийт хүн амын эрүүл мэндийг сайжруулахад өртөг зардлын хувьд үр ашигтай арга гэж үздэг. Нэг жишээ дурдвал насанд хүрсэн хүн давсны хоногийн хэрэглээгээ 5 грамм хүртэл багасгахад тархины цус харвалтыг 24 хувиар, зүрх судасны өвчнийг 18 хувиар бууруулж, өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах боломжтой байдаг. Мөн давсыг хэтрүүлэн хэрэглэснээр цусны даралт ихсэх, бөөрөнд чулуу үүсэх, яс сийрэгжих, зүрх судасны шигдээс зэрэг өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгддэг.

Тиймээс уншигч та өдөр тутмын давсны хэрэглээгээ багасгаж, эрүүл мэнддээ анхаараарай. Нэмж мэдээлэхэд, Т та бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг 40 хөн грамм кимчинд 1 грамм давс, 100 грамм гахайн утсан маханд ойролцоогоор 4 грамм давс агуулагддаг байна.


Монгол хүн өдөрт дунджаар 9-12 грамм давс хэрэглэж байна  
Үзсэн: 2005 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.43.xxx] 2017-03-23 06:12
4-5гр давс цайны халбагаар бодвол аль хир вэ?

Бидэнтэй нэгдээрэй