Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй

2017-03-26 07:00:00
Error loading player: No playable sources found

Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 26. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын 28. Адъяа гараг. Чөдөр одтой, долоон улаан мэнгэтэй, хар хулгана өдөр.

Барилдлага: Түлэх  
Шүтэн барилдлага
: Өтлөх үхэхүй
Суудал:
Гал

Өдрийн наран 6 цаг 45 минутад мандан, 19 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал  хэрүүл тэмцэл ирнэ

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Аялахад тохиромжтой өдөр. Аялж очсон орныхоо хэл, заншил, уламжлалыг судлахыг хүссэн хүмүүст илүү тохиромжтой. Удаан бодолгүй замд гар. Нялхас өтгөсийг гомдоолгүй хүсэлт гуйлтыг нь аль болох биелүүлэхийг бод. Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хямралд орж болзошгүй тул анхаарч, зарим хоол боловсруулалтыг дэмжих төрлийн эм биедээ авч яв.


ҮХЭР (4/20-5/20)

Таны хувийн амьдрал нийлэмжтэй байна. Гэр бүлийн ахмад гишүүдэд анхаарал халамж тавь. Биеийн дархлаа муудаж болзошгүй байна. Ажил хэрэгтээ идэвх гаргах, зорьсондоо хүрэх гэж улайрахад таагүй байна. Санхүүгийн байдлаа бие дааж аврахад хүнд байх болно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хүч чадал биеийн дархлаа суларч байгааг та мэдэрнэ. Дархлаа сулрахаас сэргийлэн витамин хэрэглэж эрүүл мэндээ сайжруулах арга хэмжээ ав. Вирус бактерын ээлжит дайралтад өртөж эмнэлэгт хэвтэж болзошгүй. Мөрөөдөж байсан хүнтэйгээ уулзах, амьдралдаа өөрчлөлт хийхэд маш тааламжтай байна. Хосууд хамт зоригтой алхам хийвэл амжилтад хүрэх магадлалтай.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Та ойр дотны хүмүүсээ өөртөө татах болно. Та зорилгодоо өөр замаар тэмүүлэх хэрэгтэй. Ажлын явцад ч олон хүндрэл учирна. Хов живэнд орооцолдож, хүчээ дэмий бүү үр. Та алдаагаа мэдрэх боловч засахад хүнд байна. Та өөртөө ямар ч хамаагүй зүйлд бүү хутгалд.


АРСЛАН (7/23-8/22)   

Хувийн амьдралаа бусдад дэлгэх шаардлагагүй. Ихэнхи арслангынханд романтик мэдрэмж төрнө. Нууцлаг, романтик болзоонд явна. Түүнтэй холбоотойгоор эргэлзээ, сэтгэл гонсойлгосон байдал бий болно. Та зовж шаналж, өөрийн харилцаа холбоогоо нуухад бэлтгэлтэй бай. Эрүүл агаарт явган яв.


ОХИН (8/23-9/22)

Дотоод тайван бус байдал эцэг эх хөршүүд танилуудтай харьцааг тань муутгаж, багш нэг ангийнхантайгаа харьцах харьцаанд хүндрэл учруулна. Алсын болон ойрын аяллууд амжилтгүй болно. Дотны хайртай хүн, хүүхдүүдтэйгээ харьцах харьцаа сайн байна. Дотны хүмүүстэйгээ харьцах харьцаагаа эргэн хар. Та нарт харилцан ойлголцол дутагдаж байж магадгүй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Гэр орноосоо хол аян замд гарвал түлхүүр уулзалтууд хүлээж байна. Ашигтай харилцаа холбоо тогтоож боломж бололцоогоо өргөтгөж чадна. Нэг газраа бүү удаан суу. Богино ч гэсэн аялалд явах бүхий л боломжийг ашигла. Ганц бие хүмүүс хайрттайгаа харьцаагаа албан ёсны болгох таатай . Тэднийг урт удаан, аз жаргалтай гэрлэлт хүлээж байна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Амьдралын эрч хүч доогуур түвшинд байна. Өнөөдөр аяллаар явах хэрэггүй. Эд хөрөнгөтэй холбоотой маш таагүй явдал, гал юмуу хулгай орж болзошгүй. Хамт ажиллагчтайгаа харилцан ярилцах, хүүхдүүдтэйгээ тоглон наадах нь энэ өдрийн таагүй хандлагыг зөөлрүүлнэ.


НУМ (11/22-12/21)

Туйлын мэдрэмжтэй өдөр. Амьдралынхаа хамгийн сайхан бүгдийг хайртай хүндээ харамгүй зориулна. Өөрийгөө илэрхийлэхдээ тийм ч сайн биш. Хайртай хүндээ илүү эелдэг хандахыг хичээ. Өнөөдөр учраа ололцох гэж эрчимтэй хичээнэ. Хэцүү үед бусдын төсөөлж байгаагаар түгжигдмэл байлгүй эрч хүчтэй бай. Ханиад томуу хүрч болзошгүй.


МАТАР (12/22-1/19)

Ганц бие хүмүүс ивээх бололтой. Өнөөдөр тэд цагаа сайхан өнгөрөөж, заяаныхаа ханьтай учирч болзошгүй. Та дотоод амьдралаа өөрчлөхийн тул ямар нэг ер бусын нөхцөл байдлыг ашиглаж чадах аваас хувь заяагаа өөрчилж чадна.


ХУМХ (1/20-2/18)

Буйдан дээр хэвтэж амралтаа өнгөрүүлэх уламжлалт хувилбарыг сонгон ав. Өнөөдрийг дотны хүмүүстэйгээ хамт өнгөрөө. Таны тайван амгалан байдал ирж гэрийн амар тайван нийтэч байдлын үндэс болно. Дотны хүмүүстээ халуун дулаан үг хэлэхээ бүү март. Тэдэнд таны дэмжлэг хэрэгтэй байна.


ЗАГАС (2/19-3/20)

Хувийн амьдралд бэрхшээл үүсч магадгүй. Зөрүүд зан хамтран амьдрагч хүмүүсийг уур уцаартай, түрэмгий болгоно. Харин хэтэрхий дуулгавартай зөөлөн нэг нь нөгөөхийнхөө сонирхлыг бууруулна. Таалагдах гэж ихэд бүү хичээ. Нууцлагдмал бие даасан байдалтай бай. Тэгвэл тэр өөрөө таныг сонирхох болно.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй  
Үзсэн: 870 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй