Нүүдэлчдийн ахуй соёлыг угсардаг тоглоом хэлбэрээр бүтээх төлөвлөгөөтэй “Наад” брэндийнхэн эхний бүтээгдэхүүнээ гаргажээ. Энэ бол "Миний Монгол Гэр" буюу "Мимо гэр". Энэхүү угсардаг гэрийг олон улсын стандартад нийцсэн шийдлээр хийхийг зорьжээ.
Ингэхдээ тээвэрлэхэд хүнд хөнгөнийг нь бодож гэрийн модыг хуванцараар орлуулж хийсэн байна. Дөрвөн ханатай монгол гэрийг 11 дахин багасгасан хувилбараар бүтээсэн энэ гэрт туурга, хана, унь, цагаан бүрээс, өрх, хошлон гээд нийлээд 230 орчим хэсгээс бүрджээ. Зөвхөн тооно нь гэхэд 9 хэсэг салдаг. Мөн гэрийг 12 жилээр бэлгэдэн ор, авдар зэрэг тавилга бүр нь энэ бэлгэдлийг илэрхийлж зургаар оруулсан байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх бичлэгээс үзнэ үү.



“Наад” брэндийн угсардаг монгол гэрийг зах зээлд гаргана | ||
Үзсэн: 4029 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.