Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

2017-04-02 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 2. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 6. Адъяа гараг. Гөрөөсөн толгой одтой, есөн улаан мэнгэтэй, шарагчин хонь өдөр.

Барилдлага: Хүчин төгсөх   
Шүтэн барилдлага
: Сэрэхүй
Суудал:
Хий

Өдрийн наран 6 цаг 29 минутад мандан, 19 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн.

Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Хувийн амьдрал өнөөдөр тийм ч таатай байхгүй. Гэр оронтой холбоотой хүндрэл бэрхшээлүүд дүүрэн байна. Мөн хүүхдүүдтэй холбоотой асуудлууд ч таны санааг зовооно. Тэдний хүмүүжилд өрхийн төсвийн ихээхэн хэсэг нь зарцуулагдана. Таны хүүхдүүд хамгийн муу нь биш тул тэдэнд хэтэрхий өндөр шаардлага бүү тавь. Тэдний сургалтад мөнгө хөрөнгө бүү хайрла.


ҮХЭР (4/20-5/20)

 Хангалттай амжилттай өдөр. Гэр бүлийн харьцаа таатай байж баяр баясгалан бэлэглэнэ. Хүүхдүүд таны санааг зовоохгүй. Хөгшин залуу хүмүүс бүрэн дүүрэн харилцан ойлголцолтой байна. Өөрийн санал бодлоо бусдад бүү тулга. Мөн бусдын санаа бодолд бүү захирагд. Амлалт үүрэг бүү ав, бүү өг. Эхэлсэн ажлаа дуусга.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өөрийн бие сэтгэлтэй ажиллахад таатай өдөр. Хоолны дэглэм барих нь зайлшгүй үр дүнд хүргэнэ. Ийм туршилтууд сайнаар төгсөхгүй. Урт хугацааны хоолны дэглэм барьвал биеийн галбир хэвийн хэмжээнд орж бие организм сайжирна. Шүтлэгтэй хүмүүс мацаг бариарай.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Энэ өдрийн хандлага олон хүмүүсд өөрийн болон дотны хүмүүсийнхээ амьдралыг амар амгалан, найдвартай балгох боломж олгоно. Хүрээлэн буй байдлаас өөрийгөө бүү тусгаарла. Таны дотны хүмүүс танаар дутагдаж байна. Дотныхоо хүнтэй аз жаргалаа хуваалц. Таны ажлын ур чадвар дээд зэргээр сайн байж амжилтад хүрэх ч дайснуудаасаа болгоомжлохыг од эрхэс сануулж байна.


АРСЛАН (7/23-8/22)   

Зарим санаа төлөвлөгөөгөө амьдралд хэрэгжүүлэхийг хичээ. Хайртай хүндээ зориулан эд зүйлс худалдан ав. Энэ бэлэг таны хайртын сэтгэл зүрхэнд таалагдах болно. Та сонголт сайтай тул гоёмсог эд зүйлсийг худалдан авна. Өр зээлээсээ салах, өнгөрсөн хугацааны үр дүнгээ тооцоолоход таатай. Бүх тооцоо төлбөрөө хий. Гэр бүлийнхээ санхүүгийн асуудлаа өөрөө хариуц.


ОХИН (8/23-9/22)

Танд найдвартэй алдар биш ч гэсэн нэр хүнд ирнэ. Нэр хүнд алдар таны туршилт шүү гэдгийг битгий мартаарай. Хэт эрдэх хэрэггүй. Жирийн бус өдөр болно. Гэр бүл болон хайр дурлалын асуудалд гэнэтийн өөрчлөлтүүд гарч болзошгүй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Амрахаар зэхэж байсан бол саад тотгор учирна. Виз, тасалбар, зочид буудалын хуваарь гэх мэттэй холбоотой хүндрэлүүд учирч болно. Нөхцөл байдал, өдрийн хандлагыг дага. Өөрийнхөөрөө зүтгэж шудрага үнэний төлөө тэмцээд хэрэггүй. Биелэх эхлэл тавигдсан, бүтэх асуудлуудаа хөөцөлд.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Энэ өдрийн үйл явдлууд өнгөрснийгөө тодруулж өгнө. Тэд дотны хүмүүсээ өөр өнцгөөс харна. Таны хайрт өнгөрсөн амьдралынхаа ямар нэгэн нууцаас хуваалцахыг хүсэж магадгүй. Хайртад тань таны зүгээс тавих анхаарал халамж хэрэгтэй байна.


НУМ (11/22-12/21)

Энэ өдрийг хувийн харилцаа, гэр орноо тохижуулах, ногооны талбайдаа ажиллахад зарцуул. Та нэгэнт бүх зүйлийг шинээр хийж амжихгүй тул хий хоосон зүйл битгий хөөцөлд. Гол анхаарлаа эрүүл мэнд, хоол хүнсэнд хандуул. Бага ид, архи дарс бүү хэрэглэ.


МАТАР (12/22-1/19)

Хайр сэтгэлийн асуудал хамгийн хүнд байна. Зөв хоололтоос таны эрүүл мэнд бүрэн хамаарна. Ажлын горимоо та өөрөө тохируулан сонго. Зөн билэг тань материаллаг асуудлуудаа шийдэхэд тусална. Мэдрэмж тань танд юу идэх, юунаас татгалзахыг хэлж өгнө


ХУМХ (1/20-2/18)

Ханьтайгаа, гэр бүлийнхэн, найз нөхөд, хамт ажиллагсадтайгаа сөргөлдөх магадлал нэмэгдэнэ. Ямар нэгэн шалтгаанаар хотын захад гарч амарч чадахгүй бол ойр орчиндоо гэнэтийн тааламжтай эргэлт гарах, гадаад хүнтэй хайрын холбоо тогтож болзошгүй. Хойш тавиад байсан гадаад хэл сурах боломжоо бүү алдагтун.


ЗАГАС (2/19-3/20)

Эрч хүч буурч, дархлаа сулрах өдөр. Та эмчид хандах магадлалтай. Дархлаагаа сайжруулахын тулд амин дэмийн иж бүрдэл хэрэглэ. Биеийн хүчний дасгал, усан эмчилгээ ч ашгаа өгнө. Усан санд орвол тайвшруулж, халуун уур эрч хүч өгч чийрэг болгоно.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна  
Үзсэн: 900 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй