
Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 8. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 12. Санчир гараг. Бага морь одтой, гурван хөх мэнгэтэй, хөхөгчин үхэр өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Уул
Өдрийн наран 6 цаг 18 минутад мандан, 19 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Гэр орондоо санаа тавиж байх нь хоол хүнс, цэвэрлэгээ зэрэгт нилээд их хүч зарцуулах байх. Гэрийнхэн болон таны анд сэтгэл хангалуун байх болно. Нэг тийшээ гэр бүлээрээ амрахаар явахад таатай. Дулаан хувцаслаж явахаа мартуузай.
ҮХЭР (4/20-5/20)
Осол гэмтэлд орж болзошгүй өдөр. Алсын аялалд явахад олон шалтгаанаар таагуй байна. Эдгээрийн нэг нь хоолны хордлого болж болзошгүй гэнэтийн үйл явдлуудаас болгоомжтой байна. Өндөрт бүү ажилла. Жолооны ард бүү суу. Удаан хадгалсан хоол хүнс ба нийгийн хоолны газраас татгалз.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Бүхий л түгшүүр, айдас танаас холуур өнгернө. Үдшийг хайртай хүнтэйгээ гэртээ өнгөрүүлбэл сайн. Хамгийн гол нь өөрт хүндтэй хүнтэй харьцахдаа ёс суртахууны хэм хэмжээг бүү хэтэрүүл. Үйл явдлыг хүчлэхгүй даван туулах гэж бүү хичээ. Олон хүний санхүүгийн байдал тогтвортой байж, янз бүрийн эх үүсвэрээс ашиг орж ирнэ.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Бусдын сонирхолыг хамгаалснаар томоохон амжилтад хүрч магадгүй байна. Нөгөө талаас нь авч үзвэл байнга бусдын хэрэгт хошуу дүрэх бололтой. Эрх ашиг нь хохирсон хүнд туслахын тулд өөрийн боломж, харилцаа холбоог ашигла. Мөн та эрүүл мэнддээ анхаар.
АРСЛАН (7/23-8/22)
Өнөөдөр танд хоёр сонголт гаргаж байна. Цагаа зугаатай өнгөрүүл. Эсвэл өөрийнхөө хувь тавлингаа өөрчил. Өнөөдөр зөв сонголт хийх маш чухал өдөр. Санхүүгийн хэцүү байдалд та орж магадгүй, хэцүү үед танд туслах хүн олдохгүй шүү. Тиймээс та мөнгөө зөв юманд зориулна уу.
ОХИН (8/23-9/22)
Та амралтаа авах хэрэгтэй. Амрахгүй бол таны эрч хүч суларч байна шүү. Энэ амралтын өдрүүдэд та хүүхэд насны хайр сэтгэлээ дурсан санах бололтой. Сургуулийн эсвэл дээд сургуулийн найз нөхдөө дуудан хотоос гадагш салхинд зугааалахад урихыг танд од эрхэс зөвлөж байна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Хайртай хүндээ тавих таны анхаарал халамж нэмэгдэнэ. Хайртын тань даруухан байдал танд сэтгэл татмаар үзэсгэлэнтэй харагдана. Шинэхэн болзоот залуугаа уулзангуутаа халамжилж, эрээ цээргүй байж болохгүй. Харьцааны нандин чанарыг хадгал.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Таны эруүл мэндэд нөлөөлөх зүйл алга. Идэвхтэй амар. Найз нөхөд, хайрттайгаа хотоос гадагш салхинд гар. Нууц харилцаатэй байсан эрчүүдэд таагүй явдал тохионо. Тайван байж гэргийдээ үнэнээ тайлбарлах нь дээр. Хэрэв та гэр бүлийн харилцааг хэвийн болгох ухаалаг зүйл хийгээгүй бол энэ байдал удаан үргэлжилнэ.
НУМ (11/22-12/21)
Хүнд осолтой өдөр. Биеэ ариусгаж, хэрэггүй бодлоо толгойноосоо зайлуул. Уужуу ухаантай, тэсвэр хатуужилтай бай. Эргэн тойронд болж буй зүйлд бүү анхаар, танаас олон юм шалтгаалахгүй шүү дээ. Өдрийн сөрөг хандлагаас болж гэнэтийн зардал гарч санхүүгийн хохирол үүснэ.
МАТАР (12/22-1/19)
Найз нөхөдтэйгөө ашиг сонирхлын үүднээс харьцана. Эргэн тойрныхоо хүмүүстэй нээлттэй бай. Жинхэнэ найз, хайртай хүнтэйгээ учирна. Магтаал, сайшаалыг хүлээх хэрэгтэй. Гэр бүлийн үнэт зүйлийг ухаарч ойлгоход энэ өдөр зориулагдана. Гэр бүл эвлэрлийн уур амьсгалтай байна. Өнөөдөр олон хүмүүс ур чадвараа харуулж, аливаа хэрэгт гүйцэтгэлтэй хандана. Эцэг эх, ивээн тэтгэгчдээсээ санхүүгийн томоохон дэмжлэг авч болзошгүй байна.
ХУМХ (1/20-2/18)
Од гарагсын эрхшээлээр харьцахад, ажил хэргийн харилцаа тогтооход тааламжтай байна. Анд нөхөдтэйгөө харьцах, хамт зугаалах, хүүхдүүдтэйгээ ийш тийш явахад тохиромжтой үе. Ажлаа төлөвлөгөөтэйгээр гүйцэтгэхгүй бол барьц алдаж, самгардан, үр дүнд нь өдрийг жижиг боловч огт хэрэггүй ажлаар оролдож өнгөрөөнө.
ЗАГАС (2/19-3/20)
Бие мах бодио цэвэрлэх, ариутгах, эмчлэх өдөр. Олонх хүмүүс маш их эрч хүчтэй болно. Гэвч мэргэд хуяг дуулгаа өмсөөд л та мэдрэмжээ алдана гэж хэлдгийг сана. Дотрын эмчилгээ хийлгэ. Гэхдээ мэс засалд бүү ор. Амарч тайвширвал танд ашигтай гэдгийг зөвлөе.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй | ||
Үзсэн: 736 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.