Шууд Chart

“Дэлхийн эрүүл мэндийн өдөр-2017” уулзалт болов

2017-04-08 09:31:10

“Дэлхийн эрүүл мэндийн өдөр” өчигдөр тохиолоо. Энэ жил “Сэтгэл гутрал-Хамтдаа ярилцъя” уриан дор улс даяар тэмдэглэн өнгөрүүллээ.



Тус өдрийг тохиолдуулан зохион байгуулсан уулзалтад Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг оролцож хэлсэн үгэндээ, Сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл гутралын асуудал нь ямар нэгэн хэмжээгээр хүн бүрт тулгарч байдаг. Дэлхийн хэмжээнд 2005 онд бүртгэгдсэн нийт өвчлөлийн 10 хувийг сэтгэц, зан үйлийн эмгэг эзэлж байсан бөгөөд 2020 онд 15 хувь болж нэмэгдэх хандлагатай гэж ДЭМБ-аас тооцоолсон. Манай улсад хүн амын дунд архи болон сэтгэцэд нөлөөлөх бодисын шалтгаант эмгэг, зан үйлийн эмгэгүүд, сэтгэл гутрах эмгэг, биеийн хэлбэрийн эмгэгүүд түгээмэл оношлогдож байна. Тиймээс эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх, ялангуяа ДЭМБ-аас боловсруулан баталсан 2013-2020 оны Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн үйл ажиллагааны төлөвлөгөөний зорилгыг хэрэгжүүлэх тал дээр хамтран ажиллах болно гэв.



Дээрх төлөвлөгөөний зорилго нь сэтгэцийн эрүүл мэндийн таатай байдлыг хадгалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, сэтгэцийн тусламж үйлчилгээний чанар, эдгэрэлтийг сайжруулах, хүний эрхийг хамгаалах, хүн амын сэтгэцийн өвчлөлийг бууруулах болон хөгжлийн бэрхшээлээс сэргийлэхэд оршиж байгаа юм.

Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өрх, тосгон, сум, багийн эмч, нийслэл, аймгийн сэтгэц наркологийн кабинет, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс тус тус авах боломжтой.


“Дэлхийн эрүүл мэндийн өдөр-2017” уулзалт болов   
Үзсэн: 1550 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй