Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

2017-04-09 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 9. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 13. Адъяа гараг.  Харцага одтой, хоёр хар мэнгэтэй, улаан бар өдөр.

Барилдлага: Хүчин төгсөх      
Шүтэн барилдлага
: Хуран үйлдэхүй
Суудал:
Мод

Өдрийн наран 6 цаг 17 минутад мандан, 19 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.

 Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Урд гүйцэтгэгдээд хөлс мөнгийг нь удаан хугацаанд авч чадаагүй байсан ажлынхаа хөлсийг авна. Маргаашдаа мөнгө нөөцлө. Долоо хоногийн сүүлчээр засвар, худалдаа хийх, газар үл хөдлөх хөрөнгө худалдан авахад тохиромжтой. Түнштэйгээ муудалцаж гомдол мэдүүлэхээс татгалз. Өөрийн идэвх арга самбаагаа бүтээн босгоход зориул.


ҮХЭР (4/20-5/20)

Стресст орохоор хүнд өдөр. Таагүй хүмүүс, нөхцөл байдал солигдох, алсын ба ойрын аялалаас зайлсхий. Нойрсохын өмнө салхинд гарах нь эрүүл мэндэд тань тустай. Яаран шийдвэр гаргах хэрэггүй, жаахан хүлээ. Энэ өдөр хүүхдүүдтэйгээ цэвэр агаарт гарч амар. Өөрийн хорт зуршлаа засаарай.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хэцүү үед дотно хүнээсээ сэтгэл санааны болон эд мөнгөний туслалцаанд найдаж болно. Хувийн амьдралд төвөгтэй асуудлууд нэг хэсэгтээ гарсаар байх болно. Гэхдээ энэ бүгдийг шантралгүйгээр даван туулах хэрэгтэй.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өнөөдөр таны гэр орныхоо тохилог орчинд, дотныхонтойгоо байхад баяртай байна. Эмэгтэйчүүд нарийн тансаг хоолоор ханиа байлдан дагуулна. Хүүхдүүд тань таныг бүрэн дүүрэн дэмжинэ. Улмаар амралтын энэ өдөр нөхөрсөг хөгжилтэй байх болно. Баярын уур амьсгалд аль болох эерэг сэтгэл хөдлөлтэй байж бусадтай харьц.


АРСЛАН (7/23-8/22)   

Гэр орны ажил хэрэгт таатай. Та тэднээр, харин тэд танаар бахархана. Хамаатнуудтайгаа холбоогоо бэхжүүлэхэд сайн. Ханьдаа анхаарал тавихаа бүү март. Хүмүүст үнэтэй сарнай, хэрэгтэй зүйлийг нь бэлэглэ.


ОХИН (8/23-9/22)

Гэр бүлийнхээ харьцаанаас сайн энерги авна. Энэ нь хосуудын харьцааг дотно болгоно. Танд хайртын чинь харин хайртад чинь таны дэмжлэг, анхаарал хэрэгтэй байна. Гэр орон, эцэг эх дотныхондоо анхаарал тавихад тохиромжтой өдөр. Үйл явдлаа битгий түргэсгээрэй бүх юм аяндаа бүтнэ.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хайрын харьцаанд тааламжтай өдөр. Залуучууд сэтгэлийн хөөрөл ихтэй байна. Тэд ирээдүйгээ итгэлтэйгээр харна. Хамтрагчаа сонгосон бол ухаалаг бодолтой бай. Ийм хүмүүс гэр бүлийн тайван амьдралыг зохиож чадна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Гэр бүлийн үйл хэраг тогтвортой болж үр хүүхдүүд сайн дэм тус болно. Санхүү болон амьдралд амжилт авч ирнэ. Гэрээслэл залгамжилж өндөр алба эзэмшинэ.


НУМ (11/22-12/21)

Найз нөхөд, төрөл төрөгсдийн тусламжаар танд орлого орно. Хэн нэг нь танд гэнэтийн бэлэг барина. Шинэ зүйл худалдан авч, хувийн амьдралдаа өөрчлөлт хийхэд тааламжтай үе болж байна. Гэхдээ эрүүл мэндэд аюултай тул элдэв найр наадмаас холуур бай.


МАТАР (12/22-1/19)

Сэтгэл хангалуун байх өдөр. Таны санхүү элбэг дэлбэг маш сайн байна. Амралтаа гэрээсээ холгүй өнгөрөө. Хайртай хосууд аз жаргалд хүрэх замд тохиолдох аливаа саад бэрхшээлийг тоохгүй байхыг хичээ. Эртний мөрөөдлөө биелүүлэх, төрөл саднаасаа гэнэтийн таатай мэдээ авна. Энэ өдөр та амьдралын эрч хүч дүүрэн байна.


ХУМХ (1/20-2/18)

Хайрлах, урлаж бүтээх, хүүхдүүдтэй харьцахад тохиромжтой өдөр. Гэнэтийн бэлэг авч болзошгүй. Өөрийгөө юм бүхнээс эрх чөлөөтэй гэж сэтгээгүй юм бол амьдралд хэчнээн их хайр энэрэл байдгийг та харна.


ЗАГАС (2/19-3/20)

Өнөөдөр од эрхэс таныг ямар нэг чухал ажил хийж хэрэггүй гэж үзэж байна. Хуучны хайр дурлал дахин сэргэж магадгүй байна. Хайр дурлалын дөлийг асаах эсвэл унтраахын өмнө сайтар тунгаа.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ  
Үзсэн: 737 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй