
Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 15. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 19. Санчир гараг. Эрхтний тэнгэрт одтой, таван шар мэнгэтэй, хар бич өдөр.
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Ус
Өдрийн наран 6 цаг 06 минутад мандан, 19 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” сайн хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Хууран мэхлэлт их өдөр. Амьдралын эрч хүч дээшилнэ. Энэ танд их амжуулах боломж олгоно. Хүчиллэг ихтэй хоол хүнс бүү хэрэглэ. Жимс ногоогоор хөнгөхөн хооллож бай. Өнөөдөр танд амьдралын хэв маягийг чинь өөрчлөх боломж олдоно. Энэ өдрийг ашиглаж, тайван, ганцаар амар. Та байдлыг бодитоор харж, хүнд байдлыг бүрэн зохицуулна.
ҮХЭР (4/20-5/20)
Байшин, гэр бүл, аж ахуй нь таны анхаарлын төвд байдаг зүйлс. Эдгээрээс гадна таны амьдралын хамгийн чухал төлөвлөгөөнүүд ямар нэгэн хэлбэрээр биелнэ. Танд онцгой байдлын анги мэт түргэн шалмаг ажиллах хэрэг гарна. Хүнд хэцүү нөхцөл байдлыг шийдвэрлэхэд таатай. Энэ өдөр худлаа ярих. хараах осолтой.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өнөөдөр таны цаашдын амьдралд чинь нөлөө бүхий хүмүүстэй уулзалт хийж магадгүй. Энэ өдрийг эрч хүчтэй өнгөрөөнө. Гэр бүлийнхэнтэйгээ байгальд байх нь бүгдэд тустай. Таны бизнесийн ирээдүйг тавих холын хүмүүстэй холбогдоно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Өнөөдөр од эрхэс танд баярт үйл явдал, гэр бүлд аз жаргалтай өөрчлөлтийг амлаж байна. Залуу хүмүүс ам бүл нэмж шинэ хүүхэдтэй болох магадлалтай. Гэр бүлийг томоохон баяр ёслолыг ойр ойрхон зохиож бай.
АРСЛАН (7/23-8/22)
Таны гэр бүлд таны хөршүүд муу мэдээ авч ирнэ. Та хөндлөнгийн хүнд битгий итгээрэй. Та маш сэтгэл татам байх ч зарим нь хайрын амтанд умбах, эсвэл хагацал амсах бололтой. Эрэгтэйчүүд ханьдаа анхаарал тавихгүй бол тааламжгүй харилцаа үүсэх бололтой. Зарим хүмүүсийн бардамналаас болж гэр бүлд бухимдал үүснэ.
ОХИН (8/23-9/22)
Өнөөдөр гэртээ ажиллахад тааламжтай. Гэртээ захиалагчдаа хүлээн авч гэрээ хэлалцээрээ байгуул. Өндөр албаны найз нөхөд тань танайд айлчлан ирнэ. Ивээн тэтгэгчдийн тусламжийг эргэлзэлгүй хүлээн ав. Хүлээн авсан мэдээллүүдээ сайтар судал. Тэд танд ашгаа өгөх болно.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Биеэ цэвэрлэх, гоо сайхны ажилбарт тохиромжтой. Гоо сайханд оч. Нүүрний иллэг тэжээлийн маск сэтгэл санааг дээшлүүлнэ. Тохирсон шампуниа сонгож үсэндээ анхаарлаа хандуул. Та сайхан харагдаж байгаа бол эрүүл мэнд сайн байна гэсэн үг.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Хүссэн зорилгоо биелүүлэхэд тохиромжтой шинийг мэдрэхэд үзэл бодлоо чиглүүл. Аялал хийхэд тохиромжтой. Мөрийтэй тоглоомонд хожигдох, үр хүүхэд, эцэг эхтэй холбоотой гэнэтийн зардал гарах нигууртай байна. Энэ өдрийг бүхэлд нь байгальтай харьцаж өнгөрүүл.
НУМ (11/22-12/21)
Ачаалалтай өдөр. Төрөл төрөгсөд, найз нөхөдтэйгөө харьцахдаа болгоомжтой байж, үгээ цэнэ. Зөрчил үүсэж мэднэ. Бусдыг уучилж, уян хатан байж чадсанаар та цаашдын ажил үйлсийг бүтээх хүч тамираа хий дэмий зарцуулахгүй.
МАТАР (12/22-1/19)
Сайн танилуудтайгаа харьцах харьцаанд бага зэргийн ан цав үүснэ. Магадгүй найз нөхөд, хамаатнууд тань таны тусламжыг ойшоохгүй байсан бололтой. Нөхцөл байдал таныг олон асуудлаар байр сууриа эргэн харахад хүргэнэ. Болсон явдлын учир шалтгааныг тунгаа, сайтар бод, цаашид асуудлыг хурцатгахаас зайлсхий.
ХУМХ (1/20-2/18)
Тогтмол хооллохгүй, явдал дундаа, хуурай хумс идэж байх зуршил бий болох нь. Энэ нь юуны өмнө ходоодонд муу. Шүүс, рашаан ууж, хуурайгаар идэхгүй, хэт их чихэрлэг зүйлээр биеэ чилээхгүй байхыг санал болгож байна.
ЗАГАС (2/19-3/20)
Энэ өдөр танд мартагдашгүй аз жаргал, амар амгалан, нийтэч дотно байдлыг авч ирнэ. Таны хажууд байх хүн таны хүсэн хүлээсэн, ойр дотны хүн байх болно. Үүнээс ч бүү ай, бүү сэрэмжил. Хэдэн/өмнө үүссэн нууц хайрын холбоо таныг тайван бус байдалд оруулж, сонголт хийх хүндхэн асуудалтай тулгарна.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна | ||
Үзсэн: 673 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.