
Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 16. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 20. Адъяа гараг. Гар одтой, дөрвөн ногоон мэнгэтэй харагчин тахиа өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Уул
Өдрийн наран 6 цаг 04 минутад мандан, 19 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн.
Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өлсөж ундаасна хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Энэ өдрийг гэр бүлийн асуудлаа шийдвэрлэхэд зориулбал тустай. Тэд танаас анхаарал халамж хүсч байна. Эцэг эхдээ анхаарал хандуул. Тэдэнтэй цагийг ахиухан өнгөрөө. Сэттэл санааны болон материаллаг тусламж үзүүл.
ҮХЭР (4/20-5/20)
Таны оюун санааны болон материаллаг сонирхол өндөр байна. Өөрийн өмнө томоохон зорилтууд тавина. Жишээ нь, бичсэн номоо хэвлүүлэх эсвэл зусланпийн байшинтай болох гэх мэт. Юу хүсч байгаа зорилгоо тодорхойл. Тэгвэл та чин сэтгэлээсээ тууштай шургуу ажиллах болно. Өнөөдөр өөртөө итгэлтэй хүмүүсд л амжилт ирэх болно. Таны уужуу ухаан, даруу байдал нь тэдний нэр хүндийг өсгөх, материаллаг байдлыг сайжруулах болон ойр дотныхны харьцааг бэхжүүлнэ.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Эрч хүч тогтвортой бус байна. Сэтгэл санаа тааруу байх нь эрүүл мэндэд тань муугаар нөлөөлнө. Сэтгэлээр унахгүйг хичээ. Дархлаагаа сайжруулахын тулд ногоон цай уу. Өөртөө гэмтэл учруулахаас болгоомжил. Та маш романтик хандлагатай байх тул хайрын харилцаа чинь таатай болно. Таны гэр бүлийн ба нөхөрсөг холбоонууд нь баттай болж эхэлнэ.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Ахуйн болон гэр бүлийн асуудлуудыг амжилттай шийднэ. Эрүүл мэнддээ байнга анхаарал тавих боловч буруу онош эмчилгээнд саад болно. Хоол боловсрүулах системдээ анхаарал тавь. Олон нийтийн хоолны газар орохоос зайлсхий. Биеийн тамирын дасгалаа ачааллыг тохируулахгүй бол нуруу нугасаа гэмтээж болзошгүй.
АРСЛАН (7/23-8/22)
Та өнөөдөр хүүхэдтэйгээ ярилцаж анхаарал тавих хэрэгтэй. Энэ нь хүүхдийн ирээдүйд, хүмүүжилд маш чухал гэдгийг анхаарна уу. Та мөнгө санхүүгийн эх үүсвэр сайтай байх учраас мөнгөө зарцуулахдаа хямгатай бай. Өнөөдөр аялал, уулзалт бүу төлөвлө. Зарим нь сургалтын төлбөрөө хийхээр ажил хийнэ. Гэвч хэтэрхий улайрснаас сурлага тань муудна. Цаг хүчээ зөв төлөвлөж сур. Тэгвэл та бүгдийг амжуулж чадна.
ОХИН (8/23-9/22)
Сайхан хувь тавилан хүлээж байна. Ямар замаар явахаа хувь тавилан чинь харуулах, гэр бүлтэйгээ эсвэл сайн найзтайгаа энэ үдшийг өнгөрөө. Сэтгэлийн тэнхээ, тэвчээр, хатуужил нь хувийн олон асуудлуудаа шийдвэрлэхэд тань туслана. Гэр бүлийн зургийн цомгоо үз, ургийн бичгээ судал.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Энэ өдөр тун аятайхан эхлэх боловч ахуй байдал сэтгэлд хүрэхгүйгээс болоод бүдүүлэг байдал гаргах нь. Гэр бүлдээ гол анхаарлаа хандуул. Цэвэр агаарт зугаалах, цэцэг тарьж ургуулах зэрэг ойр дотны хүмүүсийн сонирхлыг татах ажил зохио. Хэдхэн үг цухуйлгах төдийд нэгийгээ ойлгож чадвал жаргалтай байх болно.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Хувийн сайн нөлөө, сексийн эрч хүч, амьдралын төвшин дээшилнэ. Хань нөхдийн харьцаа сайжирна. Бодлогогүй хөдөлбөл амжилт олно. Буй болж аливаа эргэлзээг сайтар шалга. Цаг нь болоогүй байхад бүү дүгнэлт гарга. Буулт хийх чадваргүйгээс болж ашигтай захиалгаа алдана.
НУМ (11/22-12/21)
Ажлаа дуусгаж, ирэх амралтаа зугаатай өнгөрүүлэхэд бэлд. Материаллаг байдлаа бэхжүүлж, ирээдүйд ашиг өгөх ажлын шавыг тавина. Энэ ордны эрчүүд шинээр хүнтэй танилцаж санамсаргүй учралтай тохионо. Харамсалтай нь энэ учрал нь хожим тэдэнд гуниг цөхрөл авчирна.
МАТАР (12/22-1/19)
Цаг үргэлж мөнгөө хэмнэж нарийлж байхаас залхаж заримдаа дураараа баймаар санагдана. Дэврүүн хүслээ барь. Шүүмжлэлтэй байж, жаахан томоожих хэрэгтэй. Мөнгөө дэмий зүйлд бүү үр. Таны мэдрэмж гүнзгийрч, өнгө жавхаагаар бялхана. Таныг журамтай, найдвартай шургуу байдлын чинь төлөө бүгд хайрладаг гэдгийг батлах гэсэн оролдлогоор дүүрэн, аятайхан өдөр болно.
ХУМХ (1/20-2/18)
Од гарагсын эрхшээлээр өнөөдөр та төрөлхийн зөн билиг, сэтгэгдэл өндөр байна. Уран зураг, хөгжим, уран зохиол, боловсролд болон нийгмийн ажил хийдэг хүмүүс амжилттай байх болно. Хараахан туршиж үзээгүй байгаа уран бүтээлч чадвараа боломжийнхоо хэрээр гаргаж үз.
ЗАГАС (2/19-3/20)
Мөргөл үйлдэж, оюун санааны өсөлтөндөө анхаарах өдөр. Та хүн хүнийхээ нэг бүрэлдэхүүн хэсэг болгосон үзэл бодол, зарчимдаа төрөлхийн үнэнч чанараа харуулна. Ядаргаанаас сэргийлэхийн тулд эрүүл агаарт гар. Таатай орчинд цагаа өнгөрүүлбэл бүр сайн.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулхад тохиромжгүй | ||
Үзсэн: 810 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.