Шууд Chart

Авокадо жимс нь хорт бодисыг саармагжуулдаг

2017-04-17 11:11:04

Японы эрдэмтэд олон тооны судалгаа явуулсны үр дүнд элэгний хорыг цэвэрлэх амттай, ашигтай аргыг нээжээ. Энэ бол авокадо жимс идэх юм.

Авокадо жимс нь хүчтэй хор, олон тооны хорт бодисыг саармагжуулдаг ид шидтэй аж. Учир нь энэ жимсэнд аминдэм, бичил элементүүд ихээр агуулагддаг байна.

Дээрх жимсэнд витамин Е, болон B6, витамин С зэрэг дархлааг сайжруулдаг амин дэм багтсан байдаг гэнэ.

Энэ жимсэнд ихэвчлэн бүсгүйчүүд дуртай бөгөөд амттайгаас гадна арьсанд маш сайн нөлөө үзүүлдэг байна.

Түүнчлэн арьсыг залуу хэвээр нь хадгалж, нүүрний хаванг хөөх үр дүнтэй. Мөн энэ жимсийг ашиглан олон төрлийн коктайл болон жимсний шүүсийг хийх боломжтой. Түүний нэг нь тэжээлийн коктайл юм. Үүнийг хийхэд таньд зайрмаг болон нэг ширхэг авакадо жимс байхад л хангалттай.

Авакадо жимсэнд агуулагддаг B,Е,С амин дэм хүний биеийн эсийн үйл ажиллагаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг аж.

Арьсны хөгшрөлт, хуурайшилт болон загатнахаас сэргийлэхээс гадна жимсийг тохирсон хэмжээгээр, өндөг, баяжуулсан үр тариа, сүү, тахианы мах бүхий тэнцвэрт хоол хүнстэй хэрэглэхэд зохимжтой.

Мөн хүний биеийг коллаген, суурь уургаар хангадаг болохыг эрдэмтэд нотолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Авокадо жимс нь хорт бодисыг саармагжуулдаг  
Үзсэн: 9268 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
irgen [62.167.114.xxx] 2017-04-18 01:31
jims bish nogoonii torold ordog, golzuu salatand l hiideg shdee
Монгол [127.0.0.xxx] 2024-05-22 22:02
Мексикчүүд жимс гэдэг юм билээ шүү,тэгээд ч энэ улсаас гаралтай гэдэг

Бидэнтэй нэгдээрэй