
Бид өмнөх мэдээллийн хөтөлбөрөөрөө Японы эрдэмтдийн зохион бүтээсэн, ширээний теннисний робот багшийн талаарх мэдээллийг хүргэж байсан. Тэгвэл энэ удаад гар бөмбөгийн тамирчдыг дасгалжуулах зориулалттай роботыг Японы эрдэмтэд зохион бүтээсэн байна.
XXI зууныг хүн төрөлхтөн техник технологитой хөл нийлүүлэн алхаж байгаагийн нэг тод жишээ бол гар бөмбөгийн тамирчдад зориулан Японы эрдэмтдийн бүтээсэн робот юм. Энэ робот нь өөдөөс шидсэн бөмбөгийг хааж хариу үйлдэл үзүүлэхээр программчлагдсан аж. Гар бөмбөгийн тамирчдын бэлтгэлийг хангах болоод анхлан хичээллэж эхэлж байгаа хүмүүст тэдний ур чадварыг нэмэгдүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой энэхүү роботыг бүтээх төслийг Японы гар бөмбөгийн холбоо, Цукубийн их сургуулийн мэргэжилтнүүд хамтран гүйцэтгэжээ.
Дасгалжуулагч роботын гол ажиллах үндсэн зарчим нь тамирчдын шидсэн бөмбөгийг тогтоон, эргүүлэн хариу шидэхэд байгаа юм. Мөн секундэд 3,7 метр хүртэлх зайд шилжих хурдтай аж. Ингэснээр гар бөмбөгийн тамирчдын бэлтгэл сургуулилтыг заавал хүний оролцоотойгоор хийх бус харин роботын тусламжтайгаар хэдэн ч цагийн турш амралтгүйгээр үргэлжлүүлэх боломжтой болж байгаагаараа давуу талтай юм. Одоогоор робот нь зөвхөн тодорхой хэдэн байрлалаас ирсэн бөмбөгийг хааж, хариу үйлдэл үзүүлэх чадвартай байгаа гэнэ. Тиймээс тус роботыг улам хөгжүүлэн хурд хүчийг нь нэмэгдүүлэн бүтээхээр зохион бүтээгчид ажиллаж байгаа юм байна.
Гар бөмбөгийн тамирчдыг робот дасгалжуулна | ||
Үзсэн: 928 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.