Шууд Chart

0-4 насныхны дунд гар, хөл, амны өвчний дэгдэлт өндөр байна

2017-04-19 13:13:06

Энэ хавар нийслэлд гар, хөл, амны өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгааг холбогдох газруудаас мэдээллээ. Тэр дундаа  0-4 насны хүүхдүүдийн дунд өвчлөл илүү өндөр байгааг анхаарууллаа. Уг  өвчин нь  гарын алга, хөлийн тавхай, хурууны завсар, амны салстад биржрүүт тууралт гарч, халуурч илэрдэг энтеро вирусаар үүсгэгддэг. Амьтнаас хүнд халдахгүй харин өвчтэй хүнээс халдвар тархдаг. Өвчлөл гарахад хөрсний бохирдол ихээхэн нөлөөдөг байна. Иймд иргэд гэр ахуйн ариутгал цэвэрлэгээг сайтар хийх хэрэгтэйг Нийслэлийн эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн н.Баатарсүх онцоллоо. 

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн энэ өвчлөл өнгөрсөн жилтэй харьцуулахад 300 гаруй тохиолдлоор нэмэгдсэн байна. Насанд хүрэгсдийн хувьд ихэнхдээ халдвар авч дархлаа тогтсон байдаг ч тохиолдлын чанартай өвчилж байгааг хэллээ.

Нийтэлсэн: Mонголын радио

0-4 насныхны дунд гар, хөл, амны өвчний дэгдэлт өндөр байна   
Үзсэн: 1681 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй