Шууд Chart

Энэ өдөр дэлхийн түүхэнд... /2017.04.20/

2017-04-20 12:48:21

Энэ өдөр нацист Германы удирдагч Адольф Гитлер мэндэлжээ

1889 оны дөрөвдүгээр сарын 20-ны энэ өдөр, Автсри гаралтай, нацист Германы удирдагч Адольф Гитлер мэндэлжээ. Үндэсний социалист Герман ажилчдын нам буюу Нацист намын дарга байсан тэрээр 1933-1945 онд Нацист Германы канцлер, удирдагч байсан юм. Түүний бодлого дэлхий нийтийг 2 дугаар дайны зүгт хөтөлсөн гэдэг. 380 сая Европчуудыг удирдаж, бүх дэлхийг мөрөн дээрээ үүрч явахдаа тэрээр шөнөдөө 3-4 цаг л унтаж, маш шургуу ажилладаг байжээ. Түүнчлэн, 1930-аад оны үеийн дэлхийн хамгийн хүчирхэг бөгөөд дэлхийн хамгийн анхны тамхины эсрэг компанит ажлыг өрнүүлж байжээ. Энэхүү компанит ажлын хүрээнд, олон нийтийн газарт тамхи татахыг хориглох, тамхигүй эрүүл мэндийг дэмжих ажил явагдаж байжээ. Адольф Гитлер дэлхийн 2 дугаар дайны дуусах үе буюу 1945 оны дөрөвдүгээр сарын 29-нд 56 настайдаа гэрлэжээ. Гитлер бол орчин үеийн түүхэн дэх хамгийн алдартай бөгөөд хамгийн их маргаан дагуулсан удирдагчдын нэг юм.


1902 ОНД АНХ РАДИО ХЛОРИДЫГ ГАРГАЖ АВЧЭЭ

1902 оны энэ өдөр Францын эрдэмтэд Мэри Кюри болон Пьер нар анх хэдэн тонн ураны хүдрээс граммын аварны нэгтэй тэнцэх радио хлоридыг гаргаж авчээ. 20 дугаар зуунд гайхамшигт физикч, химич, эрдэмтэн Мэри Кюри их хэмжээний ураны нэгдлээс 2 шинэ элемент болох радио хлорид, полони 2-ыг гаргаж авах ажлыг 4 жилийн турш хийсний дүнд нэг элемент болох радио хлоридыг гарган  авсан боловч полонийг ялган авч чадаагүй юм. Учир нь полони бол цацраг идэвхит бодис задрахад үүсдэг тул ялгаж авахад бэрхшээлтэй байжээ. Дэлхийн шинжлэх ухаан Мэри Кюригийн  нээлтийг үнэлж, 1903 болон, 1911 онд физикийн салбарт Нобелийн шагналыг 2 удаа хүртээжээ. Ийнхүү Мэри Кюри нь Нобелийн анхны эмэгтэй шагналтан болжээ.


1770 ОНД АВСТРАЛИ ТИВИЙГ НЭЭЖЭЭ

Их Британийн нэрт жуулчин, судлаач Жеймс Кук бол 2 удаа дэлхийг тойрон аялахдаа газар зүйн олон чухал нээлт хийж дэлхийн тухай хүмүүсийн ойлголтыг ихээхэн баяжуулсан гавьяатай хүн. Тиймээс ч Шинэ Зеландийн өмнөд хойд арлуудын дундах хоолой, бүлэг арлууд, өөр олон жижиг булан тохойг түүний нэрээр нэрлэсэн байдаг байна. Тэрээр дэлхийг тойрон аяллынхаа явцад буюу 1770 оны энэ өдөр, Австралийн газар нутгийн талаарх мэдээллийг Англид авчирч, дэлхий нийтэд анх таниулжээ.


1940 ОНД АНХНЫ ЭЛЕКТРОН МИКРОСКОПЫГ ЗОХИОН БҮТЭЭЖЭЭ

Микроскопыг анх 1590 онд Германд зохион бүтээсэн гэдэг. Харин өнөөгийн шинжлэх ухааны салбарт ашиглаж байгаа электрон микроскопыг АНУ-ын радио корпорацийн эрдэмтдийн баг зохион бүтээж,  1940 оны энэ өдөр анхны туршилтын ажлаа эхлүүлж байжээ.  Электрон микроскоп нь электрон урсгалыг гэрлийн цацрагийн хамт ашигладаг. Судалгааны дээжийг 3000-20 мянган дахин өсгөж, гэрэлтэгч дэлгэц дээр гарган ирж, үр дүнг нь харах боломжтой байдаг юм.


АЛДАРТ "BACKSTREET BOYS" ХАМТЛАГ 1993 ОНД ҮҮСГЭН БАЙГУУЛАГДЖЭЭ

1990-ээд оны охидын шүтээн хамтлаг байсан АНУ-ын алдарт Backstreet boys хамтлаг АНУ-ын Флорида мужийн Орландо хотоос төрөн гарсан поп хөгжмийн хамтлаг бөгөөд, 1993 оны 04-р сарын 20-ны энэ өдөр албан ёсоор үүсгэн байгуулагджээ. Хамтлаг байгуулагдсан цагаас хойш 3 жилийн дараа буюу 1996 онд анхны цомгоо гаргаж байсан бөгөөд, нийтдээ 9 цомгийг гаргажээ. Хамтлаг түүхэн он жилүүдийнхээ хугацаанд нийтдээ 130 сая хувь цомгийг борлуулсан амжилтаараа бүх цаг үеийн түүхэнд хамтлагуудын хувьд шилдэг амжилтыг тогтоож байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэ өдөр дэлхийн түүхэнд... /2017.04.20/  
Үзсэн: 980 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй