Шууд Chart

Киргиз улсын парламент дахь сөрөг хүчний тэргүүнд шүүхээс ял оноолоо

2017-04-26 15:00:00

Киргиз улсын парламент дахь сөрөг хүчний тэргүүн, социалист Ата-Мекен (“эх орон”) намын дарга Омурбек Текебаевт ял оногдуулсан тухай тус улсын Үндэсний аюулгүй байдлын хороо (ҮАБХ)-ноос мэдээлсэн байна. Тухайлбал, ҮАБХ-ноос: “Омурбек Текебаев, Онцгой байдлын дарга асан Дуйшонкулу Чотонов нарыг Киргиз улсын Эрүүгийн хуульд заасан хахуулийн гэмт хэрэгт сэжиглэн шалгаж, шүүхийн хэргийг эцэслэн шийдвэрлэлээ” гэжээ. Тус хороо нь энэ оны 2-р сарын 25-нд Текебаев болон бусад этгээдийг хахууль, залилангийн гэмт хэрэгт сэжиглэн шалгаж, маргааш нь Текебаев болон Чотонов нарыг баривчлах тухай шийдвэр гаргуулсан байна.

Текебаевын хувьд 2010 онд Засгийн газрын тэргүүний орлогчоор ажиллаж байхдаа оросын нэгэн бизнес эрхлэгчид “Альфа телеком” компанийг авч өгөхөөр амлаж, 1 сая ам.доллар хахуульд авчээ. Гэсэн ч тэрээр амалсандаа хүрч чадаагүй бөгөөд оросын бизнес эрхлэгч мөнгөө буцааж авъя гэхэд нь тэр эргүүлж өгөөгүй байна. Байцаагч нарын мэдээлснээр, түүний хахууль авах хэрэгт нь Онцгой байдлын дарга, Өмнөд Солонгос, Вьетнам улсад Элчин сайдаар ажиллаж байсан Чотонов гэгч оролцожээ.

Киргизийн парламентын гишүүд халдашгүй дархан эрхтэй байдаг бөгөөд тус улсын хуулиар гишүүн хүн авлигын гэх мэтийн хүнд төрлийн гэмт хэрэг үйлдсэн бол дархан эрх нь цуцлагддаг юм байна. 


Киргиз улсын парламент дахь сөрөг хүчний тэргүүнд шүүхээс ял оноолоо  
Үзсэн: 758 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй