Шууд Chart

“Цэргийн жендэрийн зөвлөх бэлтгэх сургалт” нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо

2026-07-20 13:41:51

 

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Сургалт, судалгааны хүрээлэн (UNITAR) болон Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб хамтран зохион байгуулж буй “Цэргийн жендэрийн зөвлөх бэлтгэх сургалт” (Military Gender Advisors Training)-ын нээлтийн арга хэмжээ 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо боллоо.

Монгол Улсад НҮБ-ын Сургалт, судалгааны хүрээлэн (UNITAR)-ээс анх удаа зохион байгуулж буй энэхүү олон улсын сургалт нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд жендэрийн хэтийн төлөвийг үр дүнтэй тусгах, цэргийн жендэрийн зөвлөхийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна.

Сургалтад UNISFA, MONUSCO, UNMISS, UNDOF, UNTSO, MINURSO зэрэг НҮБ-ын 6 ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчид, Бангладеш, Бельги, Бразил, Канад, Чили, Гана, Индонез, Казахстан, Монгол, Марокко, Балба, Тунис, Замби зэрэг 13 улсын төлөөлөл хамрагдаж байна.

Хоёр долоо хоног үргэлжлэх сургалтаар оролцогчид НҮБ-ын “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” хөтөлбөрийн хүрээнд жендэрийн асуудлыг ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээнд тусгах арга зүй, жендэрийн зөвлөхийн чиг үүрэг, зөвлөх үйлчилгээ, манлайллын ур чадвар зэрэг чиглэлээр мэдлэг, туршлагаа дээшлүүлнэ.

Энэхүү сургалт нь Монгол Улс, НҮБ болон UNITAR-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд жендэрийн мэдрэмжтэй хандлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 


“Цэргийн жендэрийн зөвлөх бэлтгэх сургалт” нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо   
Үзсэн: 152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй