Шууд Chart

Уильям Шекспирийн мэндэлсний 453 жилийн ой тохиож байна

2017-04-26 12:47:57

Английн алдарт зохиолч, яруу найрагч Уильям Шекспир 1564 оны дөрөвдүгээр сарын 23-ны энэ өдөр Стретфорд хотноо мэндэлжээ. Тэрээр багаасаа шүлэг найрагт дуртай, грекийн эртний уран зохиолын хэсгээс орчуулан цээжилж, Грек, Ромын домгуудыг ихэд сонирхдог байжээ. Тэрээр 18 насандаа гэрлэж, 3 хүүхэдтэй болжээ. 1587 оноос нийслэл Лондон хотод очиж, өөрийн хувь заяаг театртай нэг мөр холбосон гэдэг.

Шекспир жүжгийн зохиол бичиж эхлэхээсээ өмнө явуулын театрын жүжигчин байсан бөгөөд, өөрийн зохиолуудыг үндсэндээ 30 орчим настайгаасаа туурвиж эхэлжээ. Тэрээр 1599 онд "Бөмбөрцөг" театрыг байгуулж, жүжигчин, найруулагч, жүжгийн зохиолчийн үүргийг гүйцэтгэж байв.

Энэ үедээ түүний уран бүтээл ид цэцэглэж, "Лир Ван", "Отелло", "Гамлет", "Зөрүүд хүүхнийг номхотгосон нь", "Ромео Жулетта хоёр", "Юлий Цезарь" зэрэг алдарт жүжгүүдээ мөн гайхамшигт уянгалаг сонетуудаа туурвижээ. Шекспир 52 наслахдаа, нийтдээ 37 жүжиг, 154 сонет, 2 найраглал бичсэн байна. 











Нийтэлсэн: Moнголын мэдээ

Уильям Шекспирийн мэндэлсний 453 жилийн ой тохиож байна  
Үзсэн: 10226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-11-25 08:05
Агуу зохиолчын

Бидэнтэй нэгдээрэй