
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 26-ны энэ өдөр, цацраг идэвхит бодист хордож, сүйрэлд өртөж амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэдэг. Учир нь одоогоос 31 жилийн өмнөх энэ өдөр, Украйны Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрсэн юм.
Тухайн өдөр, станцын 4 дүгээр блокт нэмэлт эрчим хүч гаргаж авах туршилт хийх үеэр, дэлбэрэлт болж, агаарт 190 тонн цацраг идэвхит бодис алдагдсан юм. Дэлбэрэлтийн улмаас, тус бүс нутгийн ойр орчимд байсан хүмүүс Хирошима хотод дэлбэрсэн атомын бөмбөгнөөс даруй 90 дахин их цацрагийн хордлогод орсон байна.
Мөн дэлбэрэлтийн үеэр, 30 км-ийн эргэн тойрон газар цацраг идэвхит бодист хордсон байна. Энэ нь 3 сая орчим хүн амтай газар нутаг хордож байна гэсэн үг юм. Тиймээс ч энэ осол нь дэлхийн түүхэнд, хүн төрөлхтөнд хамгийн их хор хохирол учруулсан осол болсон юм. Энэ дэлбэрэлтэнд 1.7 сая хүн шууд нэрвэгдэж, 200 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Цөмийн зэвсгийн хор нөлөөгөөр үүссэн хорт хавдрын улмаас 125 мянга орчим хүн нас барсан гэдэг.
Цэвэрлэгээ, нүүлгэн шилжүүлэлт, хохирогчдын нөхөн төлбөр зэрэг багтсан нийт өртөг нь барагцаалбал 200 тэрбум долларт хүрснээс гадна Чернобылийн цөмийн үйлдвэрийн шинэ ган төмөр хамгаалалтад гэхэд 2 тэрбум доллар төсөвлөгдсөн ажээ.






















Чернобылийн атомын цахилгаан станцын дэлбэрэлтээс хойш 31 жил өнгөрчээ | ||
Үзсэн: 6858 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.