Шууд Chart

Мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйгээс торгуулжээ

2017-04-28 12:00:00

Өнгөрсөн лхагва гарагт Ирландын дөрөв дэх томоохон арилжааны байгууллага болох “Allied Irish banks PLC” мөнгө угаах, терроризмын санхүүжилтаас урьдчилан сэргийлэхэд хангалтгүй ажиллаж байгаагийн улмаас 2,4 сая ам.доллараар торгууллаа гэж тус улсын Төв банкнаас мэдээлсэн байна.

Тодруулбал, “AIB” банк нь 2010-2014 онд сэжиг бүхий 211 гүйлгээний талаарх мэдээллийг цагдаагийн болон татварын байгууллагад мэдэгдээгүй ажээ. Мөн тус банкинд данс эзэмшдэг 573,000 хүний гэрийн хаягийг бүрэн гүйцэд шалгаагүй байсан юм байна.

“AIB” банк нь Ирландын томоохон банкнуудын нэг бөгөөд 206 салбар нэгж, 2,6 сая үйлчлүүлэгчтэй юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сард тус улсын Төв банк ижил төстэй зөрчлийн асуудлаар “Ulster” гэх банкийг 3.3 сая ам.доллараар торгож байжээ.Тус улсын Төв банк нь 2006 оноос хойш 108 удаа 62 сая долларын торгууль оногдуулсан байна.


Мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйгээс торгуулжээ  
Үзсэн: 1024 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй