Шууд Chart

Элэг шилжүүлэн суулгах хагалгаа үнэ төлбөргүй хийнэ

2017-05-01 11:24:31

Эрүүл мэндийн сайдын санаачилсан “Эрхтэн шилжүүлэн суулгах /элэг, бөөр, ясны чөмөг/ мэс заслын зардлыг төрөөс хариуцуулах” асуудлыг Засгийн газрын хуралдаанаар баталсан. Үүний дагуу эхний хагалгаа тавдугаар сарын 12-нд болох бөгөөд төр зардлыг нь даах анхны элэг шилжүүлэн суулгах хагалгааг Орхон аймгийн иргэн Ш.Мөнхжаргалд хийхээр болжээ.

Манай улс элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 85 сая төгрөгийн өртөгтэйгөөр хийж ирсэн бөгөөд жилд дунджаар 30 орчим хүн санхүүгийн болон донорын хүртээмжгүй байдлаас болж элэг шилжүүлэн суулгах мэс засалд орж чадахгүй хүлээгдэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар элэгний хорт хавдар нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзэлж байна.

Өөрөөр хэлбэл элэгний хорт хавдар, хатуурлын улмаас манай улсад жилд дунджаар 2600 хүн нас барж байгаа нь дэлхийн дунджаас зургаа дахин их гэсэн үг юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч хийсэн түүвэр судалгаанаас үзвэл манай улсад хепатитийн В, С вирусын архаг халдвараар 400 мянга орчим хүн өвчилсөн ба үүнээс 30 мянга орчим нь элэгний хатууралтай байх магадлалтай гэсэн судалгаа бий.


Элэг шилжүүлэн суулгах хагалгаа үнэ төлбөргүй хийнэ  
Үзсэн: 2282 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [150.129.142.xxx] 2018-01-15 22:06
ene talaar medeeleliig haanaas abj boloh bee
Зочин [27.123.214.xxx] 2017-11-06 20:35
Энэ үнэн юмуу. Бодит мэдээллийг хаанаас авч болох вэ?
Зочин [202.131.243.xxx] 2017-11-09 15:33
Монголд хэдэн хүнд элэг шилжүүлэх хагалгааг хийсэн бэ

Бидэнтэй нэгдээрэй