Шууд Chart

Грек улсын батлан хамгаалахын сайд асан суллагджээ

2017-05-12 09:36:05

Өнгөрсөн пүрэв гарагт Грек улсын Батлан хамгаалахын сайд асан Цохадзопулос шүүхээс түүнд оноосон 20 жилийн хорих ялын 5 жилийг нь эдлээд гарсан байна. Одоо 77 настай Цохадзопулос шоронгоос гарсныхаа дараа өөрийгөө гэм буруугүй байсан гэдгээ мэдэгдээд Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан хоёр хүнийг буруутгажээ.

Давж заалдах шатны шүүх Цохадзопулос-ын 2013 онд гаргасан хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 5-нд хянан үзэж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргээр шийтгэгдсэн түүний эрүүл мэндийн нөхцөл байдал дордсонтой нь холбогдуулан ялаас чөлөөлсөн байна.

Цохадзопулос-т холбогдох хэргийн талаар товчхон танилцуулахад тэрээр 1997-2001 онд тус улсын батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа бусдын хамт ОХУ-аас Агаарын довтолгооноос хамгаалах пуужин ТОР-М1, ХБНГУ-аас шумбагч завь худалдан авах гэрээ байгуулж, хахууль авч байсан юм байна. Тухайн үед ийм төрлийн гэрээ байгуулснаар тэд хамгийн багадаа 55 сая евро-той тэнцэх хэмжээний хахууль авсан байж болзошгүй талаар шүүх хуралдааны үеэр яригдаж байжээ.


Грек улсын батлан хамгаалахын сайд асан суллагджээ  
Үзсэн: 927 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй