
Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 14. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн 18. Адъяа гараг. Гар одтой, цагаагчин үхэр өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Шороо
Өдрийн наран 5 цаг 19 минутад мандан, 20 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Ихэнх хүмүүс өнөөдөр хайртынхаа хажууд баймаар санагдана. Хонины ордныхонд нэг адилхан дутагдал байна. Та тэвчээртэй байгаарай. Сул талуудаа олж харж түүнтэй ганцаараа тэмцэх чадваргүйгээ ойлгоно. Хайртай хүнийхээ дэмжлэгт анхаар.
ҮХЭР (4/20-5/20)
Шударга үнэнд тэмүүлэх өдөр. Хүүхдүүд эсвэл ач нар гэрлэх шийдвэр гаргаж болзошгүй. Та тэдний өмнөөс өөрөө дурласан мэт санаа зовох болно. Дотны хүмүүсээ санаа сэтгэл эд материалын хувьд дэмж. Магадгүй та өнөөдөр энхийг сахиулагчийн үүрэг гүйцэтгэх байх. Дотны хүмүүсдээ шийдэхэд төвөгтэй асуудлыг нь шийдвэрлэхэд өөрийн оюун ухаанаа ашигла.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Удаан хугацаанд хуримтлагдсан ядаргаа мэдрэгдэнэ. Хэт их ачаалал суларсан биеийг тань улам их ядраана. Хулгайд алдагдал гарч болзошгүй. Илүү тайван зохистой амьдралын хэв маягийг баримтал. Ганцаар бай. Луйварчдаас болгоомжил.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Өнөөдөр ойр дотнынхон тань таны оролцоогүйгээр шийдэж чадахгүй асуудал, нөхцөл байдалд орно. Та тэднийг зальт урхинаас татан гаргаж, зовлонгоос нь салгана. Нилээд өндөр зарлага шаардах сэтгэл ханамжаас татгалзахгүй. Амьдралд өөрийн гэсэн аргаараа ханддаг, төсөөлөмгүй амьдралын зорилготой сонин хүмүүстэй уулзах болно.
АРСЛАН (7/23-8/22)
Энэ өдрийн гол асуудал бол материаллаг байдал. Үүнээс улбаалан сонирхол ба үзэл бодлын зөрчил, томоохон хэрүүл үүсч болзошгүй. Үдээс хойш байдал арай тайван болж буулт, эвлэрэх арга зам хайна. Өглөөгүүр хайрттайгаа тэвчээртэй харьц. Өдөр эрч хүчээ дэмий зүйлд бүү үр. Ямар нэгэн асуудлыг шийдэж чадахгүй бол хойш нь тавь.
ОХИН (8/23-9/22)
Идэвхтэй амрах, биеийн алжаалаа тайлах, хүрээлэнгээр зугаалах, усан эмчилгээ хийхэд таатай өдөр. Ер нь л эрүүл мэнддээ анхаарах өдөр болох нь. Хүнд хоол хэрэглэхгүй байж спиртийн төрлийн ундаанаас болгоомжлоход илүүдэхгүй. Усан санд орж дасгал хийвэл бие тань хөнгөрнө. Өдрийн хоёр дахь хагаст ойрын хүнтэйгээ маргалдаж болзошгүй. Энэ үед өөрийгөө бүү зөвтгө, юм бүхэн ялалтаар дуусдаггүй.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өнөөдөр та нөхөрсөг, илэн далангүй байхгүй бололтой. Сурлагадаа ч амжилт үзүүлж чадахгүй. Нүүдэл суудал бусад үгийг бодвол үнэтэй тусна. Таны анхаарал бага зэрэг суларсан болохоор замд ганцаараа гарсны хэрэггүй. Эс тэгвээс замд, ялангуяа хэрэв жолоо барьж байгаа бол аюул тулгарч болзошгүй.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Таатай, гэнэтийн үйл явдлууд тохиолдох өдөр болно. Магадгүй хайрт тань гэнэтийн бэлэг бэлдсэн байж магадгүй. Энэ нь таны таамаглах ч аргагүй зүйл байх болно. Цаг хугацаа өнгөрөх тусам та энэ бэлэгний утга учрыг үнэлэх болно. Дотны хүмүүс ялангуяа эмэгтэйчүүдийн анхаарал халамжийг талархалгүй бүү өнгөрөө. Тэдэнд бусдаас илүүтэйгээр талархлын үгс хэрэгтэй байна.
НУМ (11/22-12/21)
Өнөөдөр сэтгэл санаа түгшүүртэй байна. Бүх хүн, бүх юманд уурлаж, сэтгэл хямарч нойргүйднэ. Гэр бүл болон ойр дотны хүмүүстэйгээ сайтар зөвлөлдөж шийдвэр гаргахыг одод зөвлөж байна. Энэ удаад хүмүүсийн зөвлөгөө таныг алдаа эндэгдлээс аврах тул сайтар тунгаан бодож шийд гаргахыг одод сануулж байна.
МАТАР (12/22-1/19)
Таны дураараа, амиа хичээсэн, өөрийгөө хэт өндөрт тавьсан зэрэг муу зан чанарууд идэвхжинэ. Бусдын санаа бодлыг үл тоомсорлон өөрийгөө хамраалан зүтгэх хандлагатай байна. Бусадтай эвтэй бай. Ганцаараа байхыг хичээ. Таны дээрх зан байдал эргэн тойрныхондоо таагүй зүйлс авч ирж болзошгүй. Даруу, ухаалаг бай, ялалтандаа хэт хөөрцөглөх хэрэггүй. Өөрийгөө муулуулах зүйл бүү гарга
ХУМХ (1/20-2/18)
Өнөөдөр найз нөхөд, хамаатнууд тань эд материалын, бие махбодийн, сэтгэл санааны дэмжлэгийг хээр хүлээлгэнэ. Тэдэнд тохиолдож болзошгүй хүндрэлүүдээс урьдчилан сэргийлж, амьдралынх нь туршид ажил төрөлд нь санаа тавьж байгаарай.
ЗАГАС (2/19-3/20)
Дотны хүнтэй холбоотой олон түгшүүр, санаа зовоосон зүйлсийг энэ өдөр авч ирнэ. Хэрэв цагийг нь олж учрыг нь олохгүй бол та нарын харьцаа мухардалд орно гэдгийг од эрхэс сануулж байна. Та ямар ч харилцаа холбоо эд зүйлсээс өөртөө ашиг унагаж чадна. Бодит байдалд бүх зүйлс ижил бус үнэтэй тул урж болох бүгдийг урж болохгүйг од эрхэс сануулж байна.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй | ||
Үзсэн: 3890 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.