Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2017-05-20 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 20. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн 24.  Санчир гараг.  Шувуун хушуут одтой, Зургаан цагаан мэнгэтэй улаагчин хонь өдөр

                          Барилдлага: Түлэх
                          Шүтэн барилдлага
: Сэрэхүй
                          Суудал: 
Хий

Өдрийн наран 5 цаг 15 минутад мандан, 20 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

 

 Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Та өөрөө л сүйтгэчихгүй бол эрүүл мэндэд таатай өдөр. Нохойтойгоо салхинд, эрүүл агаарт тогтмол яв. Шөнө телевизээр аймшгийн кино үзэхээ багасга. Энэ нь нойргүйдэл, аймшигт зүүдний шалтгаан болно. Хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байна.


ҮХЭР (4/20-5/20)


Тийм ч үнэтэй бус олон зүйлийг худалдан авна. Эдгээр нь дараа таны гайхшралыг төрүүлнэ. Та нэрээ нууцалсан хүнээс энэ сард бэлэг авна. Хэт үнэтэй бэлэг өгснөөр танд тийм хариу барих боломжгүй байгаа найзыгаа эвгүй байдалд оруулж мэднэ. Хүүхдүүдтэйгээ маш дотнын харьцаатай байна. Хүүхдээ өөрөөсөө бүү түлхэж холдуул. Тэдэнтэй өөрийн хамгийн нандин хүсэл мөрөөдлөө тэр бүү хэл айдас, нууцынхаа тухай ч ярилц.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өнөөдрийн таны уулзах хүний баяр хөөр олон зүйлээс татаж чадна. Хамтрагчаа сольж аялж зугаалахаас бүү ай. Амьдралд байдаг л зүйл шүү дээ, Удирдлага, хамт ажиллагсадтайгаа зөрчилдөж болзошгүй. Таныг дэмжигчид үнэн хэрэгтээ урвагчид хүмүүс байх болно. Санхүүгийн болон хууль зүйн асуудалтай тулгарч магадгүй.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Таны эргэн тойронд өөрчлөлтүүд гарна. Хуучны харилцаа холбоо утга учиргүй болно. Шинэ танилуудтай болно. Хуучин нөхөрлөл, түншийн ба гэр бүлийн харьцаагаа хадгалж үлдэхийн тулд багагүй хүчин чармайлт зарцуулна.


АРСЛАН (7/23-8/22)   

Таны олонд ил бус чанаруудад од эрхэс нөлөөлнө. Ганцаараа байж амьдралын ямар нэг асуудлаас бүрмөсөн салах тухай бодно. Хэрүүл маргаанаас зайлсхийж ганцаараа амар. Бүхэл өдрийг гэртээ бүү өнгөрөө. Үдээс хойш удаан хугацаагаар салхинд гар.


ОХИН (8/23-9/22)

Хэрэв таны гэр тав тухтай, дулаан уур амьсгалтай байх юм бол ажил хөдөлмөр тань амжилттай байх болно. Ажил дээр тань ойлгомжгүй асуудал гарч болзошгүй. Болгоомжтой байж, асуудлыг бодолгүй бүү шийд. Учир нь хар санаатан таныг отож байна. Энэ бүгдээс таны уян хатан, тэсвэртэй байдал сэргийлж чадна. Ажил төрлийн шинэ саналаас татгалз. Ая тухтай хөгжилтэй байдал танд энх тунх тайван байдлыг авч ирнэ


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Гоо сайхныг, урлагийг үнэлдэг, баяр цэнгэлд дуртай. Урлаг, уран бүтээлд амжилт олж болно. Дотоод тавилгын болон газрын төрх байдлын дизайнеруудын авьяасыг зүй ёсоор үнэлнэ. Ололт амжилтдаа сэтгэл ханан зогсохгүй, хийж байгаа зүйлдээ шүүмжлэлтэйгээр хандаж, цаашид өөрийгөө боловсруул.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   


Өөрийн ар талаа найдвартай эсэхийг сонирхох өдөр. Од эрхсийн нөлөөгөөр өөрийн ач холбогдол үл хараат байдлаа олон нийтэд таалагддаг тэр аргаар илэрхийлэх боломжтой болно. Өөрийн байгаа байдлаараа ердийн л баярлаж сурахыг зөвлөе.


НУМ (11/22-12/21)

Атаархсан хүмүүсийн хов жив, хор таны уур хилэн, хор шарыг хөдөлгөнө. Муу санаж хэрхэвч болохгүй. Дайснуудтайгаа хүртэл бүү муудалц. Хов живэнд бүү анхаарлаа хандуул. Тэртэй тэргүй танд атаархсан хүмүүс маш олон байгааг яах ч аргагүй .


МАТАР (12/22-1/19)

Од эрхэсийн байрлал шинэ ажил хэргээ цаашид өрнүүлэх шаардлагатай харилцаа холбоо тогтооход сөрөг нөлөө үзүүлнэ. Эдгээр нь ямар ч үр дүнгүй төгсөнө. Уран бүтээл бизнесийн талаар хариуцлагатай шийдвэр бүү гарга. Харин бэлтгэл ажлаа сайтар хангахад анхаар.


ХУМХ (1/20-2/18)

Хүсэл байвал энэ үдшийг хайртай хүнтэйгээ гэрээс гадуур өнгөрөө. Энэ өдөр нийгэмд авьяасаа гайхуулж, сонирхолтой хүмүүстэй танилцаж магадгүй. Дотоод сэтгэлийн эрх чөлөө, тэнцвэрт байдлыг олж авах өдөр. Санхүүгийн бэрхшээлтэй нөхцөл байдлаас та гайхалтай хариу арга хэмжээ авсны үр дүнд гарч чадна.


ЗАГАС (2/19-3/20)

Эрүүл мэнд ерөнхийдөө сайн байна. Спортын төрлүүдээр хичээллэвэл таашаал, ашиг хоёрыг хослуулж чадна. Шинэ хүмүүстэй бодлогогүй бүү зугаал. Байнга ямар нэгэн зүйл хийж байснаараа та дотоод ертөнцөө чөлөөлж, түүнийг баяжуулж эсвэл ядууруулж байна. Мөн зан аашаа сайн эсвэл муу тал руу нь өөрчилж байдаг.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй  
Үзсэн: 2637 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй