
Зам, тээврийн яамны харьяа холбооны хиймэл дагуулын системд суурилсан дэвшилтэт технологи бүхий Тээврийн удирдлага, хяналтын төвийнхөн хот хоорондын зоригч тээврийн хэрэгслүүдэд GPS систем суурилуулж эхэллээ.
Одоогоор 400 гаруй автобусанд GPS суурилуулаад байгаа бөгөөд аймаг бүрт тээврийн хэрэгслийн удирдлагын төв байгуулж байна. Операторууд системд холбогдсон тээврийн хэрэгслийн жолоочтой холбогдон замын байдал, хэдэн км цагийн хурдтай явааг мэдээлэх юм.
Тээврийн удирдлага, хяналтын төвд бүртгэлтэй хот хоорондын зорчигч тээврийн 1000, улс хоорондын ачаа тээврийн 7000 орчим тээврийн хэрэгсэлд ийм хянах төхөөрөмж суурилуулахаар төлөвлөжээ.
GPS систем суурилуулж эхэллээ | ||
Үзсэн: 1420 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.